1,072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тарааснаас нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулах нь чухал байна
2023/04/11
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 1,072 хувьцааны ногдол ашиг олгох асуудлыг хөндөв.
Түүний асуултад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "Бид 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Тус компанийн 18.4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгаа. Тухайн хүмүүст ногдол ашиг гэж 100 мянга орчим төгрөг тараах нь зөв үү, нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалт хийж, нэмэлт орлого олох уу гэдэг сонголтыг хийх ёстой болоод байна.
Өмнө нь 2019 онд нэг хүнд ногдол ашиг гэж 96 мянган төгрөг тараасан юм билээ. Бүтээгдэхүүний чанарын асуудал яригдаж буй учир бүх зүйлийн гаргалаа бол угаах үйлдвэр. Уг үйлдвэрийг л яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй. Үүнийг бид зорьж ажиллаж байна" хэмээв.
Дорж · 2023/04/12
Хулгайд алдсан мөнгө олж тэр үйлдвэрөө бариа... Одоо ийм ч төмөр зам иймч үйлдвэр барина гэж 1072 хувьцааны ноогдол ашигаар үйлдвэр барихыг би л зөвшөөрөхгүй. Цаана нь өчнөөн хулгайчид хулгайлж байхад удирдлагууд нь хуйвалдаж байхад, бид хувьцааныхаа мөнгийг улсаа гэж бодоод өгсөөр байтал махаа авах мөнгөгүй болж ядуурч байхад хулгайчид гадаад оронд хичнээн хаус аваад жаргаж байна . Хулгайчидаасаа мөнгө олж ав. 1072 хувьцааны мөнгийг өмнөх жилүүдийнхтэй хамт өг.. Өгөхгүй бол тэмцэнээ.
энхчимэг · 2023/04/12
Хэрэв ард түмэнд ирэх ноогдол ашгаар төмөр зам барих, үйлдвэр барих зэрэг хөрөнгө оруулалтын ажил хийсэн бол ард түмний хувьцаа тэр хэмжээгээр нэмэгдэх ёстой шд. Идэх арга зам юу байна гээл байх юм. Миний мөнгөөр дахин хөрөнгө оруулалт хийхээр миний өмч нэмэгдэнэ шд