Нүүрнийхээ хэлбэрт тохирсон будалтыг хэрхэн хийх вэ?
2013/04/19
Ихэнх бүсгүйчүүд нүүр, царайныхаа хэлбэр, байдалд сэтгэл хангалуун байдаггүй нь судалгаагаар нотлогджээ. Нэг нь миний нүүр хэтэрхий гонзгой гэхэд нөгөө нь үгүй ээ, чинийх гайгүй би өргөн шанаатай болохоор муухай харагддаг гэхчлэн дандаа л өөрийгөө өөлж эхэлдэг. Ийнхүү сэтгэл гонсгор үедээ нүүрээ яаж будвал зохилтой вэ гэж дийлэнх эмэгтэйчүүд бодож эхэлдэг байна.Тэгээд ямар гоо засалчид хандах, нүүр царайгаа яавал гоё будах тухай элдэв мэдээллийг идэвхтэй хайж эхэлдэг.Таны нүүр, царай ямар ч хэлбэртэй байсан нүднийхээ эргэн тойрон болон духны гол хэсэгт цайвар өнгийн тень тавих нь хамгийн тохиромжтой. Учир нь энэ арга нүүрний элдэв өөг дардаг юм байна.Гэхдээ тухайн царайны хэлбэрээс хамаарч бага зэргийн ялгаа гарна. Жишээлбэл таны царайны төрх дугуй бол эхний ээлжинд зөвхөн нүдний хэсгийг цайруулж будна. Үүнд цайвар өнгийн тень, харандаа хэрэглэх нь тустай. Хүмүүсийн нийтлэг төрхөөр жишээлэн дараах гурван будалтын талаар товч өгүүлье.
Гонзгой хэлбэрийн царай
Гонзгой царайтай гэж сэтгэлээр унах хэрэггүй. Донжийг нь тааруулж будах юм бол дорхноо засал авна. Зурган дээр байгаа бүсгүйн эрүү, дух нь гоё хэлбэртэй юм. Тиймээс түүний давуу талыг тодотгохын тулд эрүү, духны хэсгийг цайвар өнгөөр ялгаруулж өгнө.Танд ч бас ямар нэгэн гоё зүйл байж таарна. Өөрийнхөө гоо үзэсгэлэнг далдлах бус ил гаргахыг хичээх хэрэгтэй. Тиймээс будалт хийх явцад тэрхэн хэсгийг зөв тодруулж сурах нь чухал. Хэт гонзгой хэлбэртэй царайнд дух, эрүү, нүдийг тодруулж будах нь зөв байдаг.Нүдээ будахдаа зөвхөн зовхины дээд талыг хэсгийг бараан бор өнгийн харандаагаар зураарай. Харин нүдний доод хэсэгт цагаан өнгөтэй нүдний энгэсэг тавьбал зүгээр.Харин зовхины төгсгөл хэсгийг шаргал бор өнгөөр буд. Хөмсөг, сормуусыг бараан бор өнгөтэй байвал тохиромжтой. Гонзгой царайтай хэрнээ хар өнгөөр будчихвал ихэд ууртай харагдуулдаг. Тиймээс иймэрхүү өнгийг огт сонгохгүй байх нь дээр. Хацрын будаг ягаан байвал гоё харагддаг.Уруулын будаг тод биш ягаавтар өнгө зохимжтой. Энд нэг зүйлийг анхааруулахад будахынхаа өмнө урууландаа энгэсэг түрхвэл будаг сайн тогтдог юм шүү.
Өргөн духтай, дугуй царай
Хэрэв та ийм хэлбэрийн төрхтэй бол будаг сонгохдоо сайн бодолцох хэрэгтэй. Аль болох даруу, дулаан өнгө сонгож байгаарай.Юуны өмнө нүдний эргэн тойронд цайвар өнгийн тень түрх. Зовхио будахдаа боронзон боровтор өнгийг шууд сонго. Өргөн духтай хүний хөмсөг богино хэрнээ дугуй саран хэлбэртэй байх нь аятайхан харагддаг.Хөмсөгөө аль болох нарийвтар засах болдог. Танд гялалзсан өнгийн тень огтхон ч зохихгүй гэдгийг санаарай. Мөн хацрын будгийг тод тавих хэрэггүй, зүгээр л даруу, бүдэг байлгасан нь дээр.Уруулын будаг, хөмсөгний харандаа, уруул хүрээлэгч зэрэг нь бор байхад гэмгүй. Ер нь уруул өнгөлөгч хэрэглэх нь хамгийн зохимжтой. Гялгар, саатай, боронзон маягийн уруулын будгаас шууд татгалзсан нь дээр.
Дугуй царай
Ази тив ялангуяа Монголчууд ийм төрхтэй байх нь элбэг. Таны царай дугуй мөртлөө эрүү, дух тань жижиг бол дугуй царайтай гэж ойлгоорой. Ийм хэлбэрийн царайтай хүмүүсийн нүдний хэлбэр нь ихэвчлэн бөөрөнхий маягийн байдаг. Бөөрөнхий төрхтэй учир нь энэ хэлбэрийг багасгах талаас нь будах гэж оролд.Тухайлбал нүдний булангийн хэсгийг тодруулж зурах. Хөмсгөө бага зэрэг дугуйруулж засах. Уруул, нүдээ арай тод өнгөөр будвал бөөрөнхий хэлбэр дарагдана. Мөн хацраа будахдаа аль болох бор өнгийн будгаар дээрээс нь доош гэсэн чиглэлээр будах нь зөв.Ингэвэл нүүрний хэлбэрийг гонзгой болгож харагдуулна. Нүдээ цайвар өнгийн тениэр будаад төгсгөл рүү нь боровтор өнгөөр буддаг. Эрүү, дух тань жижиг учраас хамрын дагуу цайвар өнгөөр будах хэрэгтэй. Хөмсөг, нүд, сормуусны будаг хар байж болно. Харин хацрыг боронзон бор будгаар сүүдэртүүлж өгөх хэрэгтэй. Гялалзсан будаг түрхэх хэрэггүй. Түүний оронд энгийн даруухан өнгийг сонговол дээр.
UNICITY · 2013/09/28
ТА ЭРГЭН ТАРГАЛАХГҮЙГЭЭР ТУРЖ ГОЁ САЙХАН БОЛМООР БАЙНА УУ?ТА ӨӨРИЙН БАЙХ ЖИНДЭЭ ХҮРТЭЛ ТАРГАЛМААР БАЙНА УУ?ТА ӨТГӨН ХАТАЛТААСАА БҮРЭН САЛМААР БАЙНА УУ?/Хоол хорихгүйгээр, элдэв сөрөг нөлөөгүй, дэглэм барихгүй./Тэгвэл АНУ-ын 110 жилийн түүхтэй UNICITY компанийн 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн маш сайн үр дүн гаргаад байна шүү! Найзуудаа! Утас: 7000132399254828, 89994868.
social bookmark · 2013/06/10
ifQ1mg Really enjoyed this post.Really thank you! Will read on... http://crk.com/
social bookmark · 2013/06/07
KqcBbh Enjoyed every bit of your blog.Really looking fward to read me. Really Cool.