О.Баасанхүү: Буурал үстэй хүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар мэддэг юм хумаа яриасай...
2023/04/19
УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Тодруулбал тэрээр: "С.Зоригийг хөнөөсөн хэргийг бүхэлд нь төрийн нууцаас гаргах хэрэгтэй. Мөн хэрвээ энэ хэрэг үнэхээр улс төрийн аллага юм бол ҮАБЗ-ийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч анхааралдаа, хяналтандаа авах ёстой. Нууц юм нэг өдөр ил болох байлгүй дээ.
Сонгууль ойртож, Үндсэн хуулийн өөрчлөлт яригдаж буй энэ цаг үед шуугианыг шуугианаар дарж байгаа юм шиг энэ хэргийг гаргаж ирээд ярьж байгааг гайхаж байна.
Сэтгүүлч та бүхэн ҮАБЗ-ийн гишүүдээс очоод "Энэ хэрэг нэгэнт хэрэгсэхгүй болсон юм бол ил болгоочээ, нууцаас гаргаачээ" гэж асуу. Буурал үстэй хүн заримдаа ил гараад, заримдаа далд ордог. Тэр хүн ч гэсэн юм хумаа ярих ёстой.
Одоо нэгэнт хэрэгсэхгүй болсон юм бол сайхан ярих хэрэгтэй.Тэгээд энэ хэргийг яаралтай хаах, шийдэх хэрэгтэй. Би яг цаасыг нь үзээгүй, хэвлэлийн хов живийн хэмжээнд л мэдээлэлтэй байгаа учраас нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Үнэн, худлааг нь мэдэхийн тулд цаас үзэх хэрэгтэй.Би хуулийн байгууллагынханд итгэхийг хүсдэг. Бас би хохирогч яагаад дуугарахгүй байгааг гайхаж байна." гэв.
Зочин · 2023/04/19
гэрч амьд үлддэг сонин шүү