Шүүгдэгч Б.Махбалын талаар тайлбар хийв
2023/04/20
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн бөгөөд уг эрүүгийн хэрэгт хоригдол Б.Махбал нь шүүгдэгчээр оролцож байгаа тул ял эдэлж байгаа хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн цагдан хорьсон бөгөөд уг хорих ангиас хуяглан хүргэлтээр ирж шүүх хуралдаанд оролцож байна.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Зочин · 2023/04/21
Зоригийн амь насыг бүрэлгэсэн элбэгдорж хүүр, Батүүл хулгайч нар зүв зүгээр явж байхад энэ зэргийн юм ч юу ч биш байна аа.
шаабар · 2023/04/21
Сүржин эхлээд даржин дуусдаг жишиг тогтоод удаж байна доо. Энэ хэрэг ч гэсэн тиймэрхүү л өндөрлөх болов уу. Яаж зүгээр байхав гээд ганц нэг жараахайг шарж идээд л болох байх.