УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тогтоолын төслийг хэлэлцэв. 

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцуулсан юм. Тогтоолын төслийн эцсийн найруулгыг гишүүдийн олонх дэмжиж, онцгой дэглэм тогтоох хугацааг сунгахаар боллоо. 

Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилж байв.

Онцгой дэглэм тогтоосноос хойш 1,072 хувьцааны ногдол ашиг тараах эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашиг тараах эсэхийг энэ сарын 28-ны ТУЗ-ийн хурлаар шийднэ" гэдгийг хэлсэн юм.

ШУУД ҮЗЭХ: