Түгжрэлийг бууруулахаар хийж буй миний ажлын 80 хувь нь огт харагдахгүй. Ахиц гарч байгаа
2023/04/21
Авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжийн асуудлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар УИХ-д мэдээлэл танилцуулав.
Тэрбээр энэ үеэр "Миний албан тушаал холбогч буюу зохицуулагч сайд юм. Түгжрэлийн асуудал бол үр дагавар. Ямар ч сайн хөгжсөн орон ч ажилдаа очих, ирэх цагаараа түгжирч байгаа. Харин манай улсын хувьд нийтийн тээврийн автобусны дийлэнх нь ашиглалтаас гарсан. Хот өөрөө алдагдалд орсон байгаа юм.
Парк шинэчлэлт хаа хаанаа хийж чадахгүй байна. Иргэд ая тухыг нь голдог. Сайн чанарын автобус оруулаад ирвэл иргэд сууя гэж байна. Нийтийн тээвэр бол суурь асуудал юм. Багц чиглэлээр ажиллаж байж түгжрэл буурна. Хариуцлагагүй, сэтгэлгээний хөшүүн байдал түгжрэлийг бий болгож байгаа.
Миний хийж байгаа ажлын 80 хувь нь огт харагдахгүй ажлууд бий. Замын цагдаа, нийтийн тээврийн газрын даргыг би удирддаг хүн биш шүү дээ. Гэсэн ч байнга л харилцдаг. Сүүлийн хагас жилийн хугацаанд ахиц гарч байгаа гэж бодож байна. Энэ чиглэлд урьд нь ямар ч арга хэмжээ авч байгаагүй юм билээ.
Ардчилсан Намын, МАН-ын түгжрэл гэж байхгүй. Замаа тооцохгүй байж барилга бариад байна. Түгжрэл бууруулсангүй гээд хүн руу уурлаад байвал хэцүү. Өөр өөрийн чиглэл дээрээ анхаарах хэрэгтэй. Нийтийн тээврийн салбарын бодлогыг гаргах шаардлагатай байна.
Татварын бодлого дээр асуудлыг зоригтой оруулж ирнэ. Олон улсад эсэргүүцэж байсан. Иргэд дургүйцэх байх. Түгжрэл бол хэдэн хүний ажил биш. Бидний хөдөлгөөн, хэв маягтай холбоотой асуудал" гэдгийг хэллээ.
ЗОЧИН · 2023/04/23
Сүхбатар түгжрэл үүсгээд байгаа юмуу битгий дэмий донгос. СҮХ зочин чи ч өөрөө түгжрэл үүсгэж байгаа гэдгээ ойлго. Хөдөөнийхөн гэж даруулагагүй,соёлгүй тэнэгүүд 80 мянгуулаа хотод орж ирж шавчихаад шөнө өдөргүй машинтай давхиж таксинд явж түгжрэл үүсгэж, архидаж хотын дэг эвдэж байна.Утааг бол хөдөөнийхөн ихсгэж байгаа шүү.80 мянган хөдөөнийхөний дор хаяж 40 мянга нь машинтай, 40 мянга нь яндан нэмж байгаа гээд боддоо Сүхбаатар, Сумъяабазар 2 түгжрэл үсгээд, утаа гаргаад байгаа юм шиг бүү тэнэт. ХАРИН ХӨДӨӨНИЙХӨНИЙГ ХОТ РУУ ОРОХОД ӨНДӨР ТАТВАР АВ, 3- ААС ДЭЭШ ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ ХОТРУУ ОРУУЛАХгүй байх ШИЙДВЭР ГАРГАЧИХ, ӨВЧТЭЙ БОЛОН ГАЧИГДАЛТАЙ БОЛ ЖИЧ : ЭМЧ ЭМНЭЛГИЙН ГЭЭД ХАРИУЦЛАГАТАЙ БАРИМТ БАЙХ НЬ ЗӨВ БАЙХ ХУДЛАА АКТ ОНОШ ТОГТООСОН ЭМЧИЙН ЭРХИЙГ ХАСАХ ГЭЭД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭНҮҮД АВАХ НЬ ТҮГЖРЭЛ,УТАА 2 -ЫГ ШИЙДЭХ ХҮЧТЭЙ АРГА ХЭМЖЭЭ БАЙХ БОЛНО. ТҮГЖРЭЛ ,УТАА 2-ИЙГ ЭРС БУУРУУЛАХ ЧАМБАЙ АРГА ХЭМЖЭЭ НЬ ХӨДӨӨНИЙХНИЙГ ХОТ РУУ ОРОХЫГ ХАЗААРЛАХ ЮМ
Сүх · 2023/04/22
Сүхсаадаа чалчихаас өөр юуч хийгээгүй гэдгээ ойлго түгжрэл ихсээд бна бууруулах биш ихэсгэх ажил хийгээд бгаан бишүү сайн хар хүншиг хар өөрөө автобусаар өглөө бүр орой бүр яваад үз