Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн шүүх хурлын үеэр "хахууль өгөх" гэмт хэрэгт холбогдуулан "Хааны Харгуй" ХХК-ийн төлөөлөл гэрчийн мэдүүлэг өглөө. 

Тэрбээр "НВЦ" ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгтэй холбоотой нэг хүнд хоёр сая төгрөг дамжуулж өгсөн асуудлаар дуудагдсан. Тус компанийн 21 сая долларын зээл нь "Хааны Харгуй" ХХК-тай холбоотой. 

Ц.Баатарбилэгтэй 2014 оны есдүгээр сарын 22-нд Баянчандмань дахь үйлдвэр нь ашиглалтад ороход танилцаж байсан. 2017 онд алт хоёр хөтөлбөр зарлагдаж байхад өндөгний бизнесээс гараад алтны уурхай орвол яасан юм бэ гэсэн саналыг тавьсан. Тэгээд алтны уурхай рүү орохоор болсон. Хөгжлийн Банкнаас танай лиценз орох боломжтой. Гэхдээ 1.1 тэрбум төгрөг өгнө гэсэн. 

Зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагатай болоход Ц.Баатарбилэгийн барьж буй дугаар нь хүртэл банк санхүүд барьцаатай байсан. Тийм учраас нэг эгчийнхээ зургаан үл хөдлөхийн барьцаанд тавиулаад 600 сая төгрөгийн зээл өгөхөөр тохирсон. 200 сая төгрөгийг тэр эгчдээ өгөөд 900 саяар ах нь компанийнхаа үйл ажиллагааг явуулах шаардлагатай байна. 

Ах нь Хөгжлийн Банк болон улс төрийн хүмүүст холбоо хамааралтай. 1.2 тэрбум төгрөгийг чинь дээрх хүмүүст тарааж өгөөд 21 сая долларын зээл болох гээд байна. Хэрэв зээл амжилттай болбол 2-3 сая долларын техникийн хөрөнгө оруулалтыг чамд өгнө гэсэн. Ингээд л миний мөнгийг 21 сая долларын зээл авах авлигадаа тарааж өгсөн. 

21 сая долларын зээл авахад таны барьцаа хөрөнгө болох юм уу гэхэд ахынх нь танилын хүрээлэл юу билээ. Хөгжлийн Банкны удирдлагуудтай танил болсон гээд ууж идээд явсан удаа зөндөө байгаа" хэмээн ярив. 

ВИДЕО: