Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр БНН-ын дарга Б.Жаргалсайхан саналаа хэлэв.

Тодруулбал тэрээр: " Хамгийн энгийн зүйл л хамгийн аугаа байдаг. Гэтэл бид дэндүү хэцүү юм хийж байна. Одоо иргэний үнэмлэхээ аваад бүртгүүлэх гэхээр нотариатаар батлуул гэдэг ч юм уу? Я.Содбаатар бид хоёр цуг ажиллаж байсан. Манай Содоо их ухаантай. Сая Ц.Оюунгэрэлийн хэлснээр хуулиа засаад ороод ирэх байх. АН өөрөө хамгийн их тоталитар нам болсон, хамгийн их хэрэг төвөгт орооцолдсон. МАН 2 удаа гарчихсан юм чинь одоо АН ээлж нь болсон гэж байгаа байхгүй юу. Зүгээр ээлжлээд гарна гэж бодоод байна шд. Монголд нэр төртэй улс төрч байхгүй боллоо, одоо аж ахуйн нэгжүүдээ харлуулаад эхэллээ. Энэ янзаараа бид коммунизм  ч биш бүр нацизм руугаа явах гэж байх шиг байна. Одоо сонгууль өгдөг иргэн байхгүй болно. Өө хэн ч гарсан ялгаагүй, сонгуулиа өгөхгүй. Тэгээд мөнгө өгсөнд нь өгнө гээд хашааныхаа орой дээр гараад суучихна. Уулзалт хийе гэхээр хоолтой юм уу? мөнгө өгөх юм уу? гэдэг.Авилгал эндээс эхэлдэг.УИХ-д 3-5 тэрбум төгрөг зарж байж сонгогддог. Иргэн болгон сонгуульд оролцдог байх ёстой. Сонгуулийн дүн хэсгийн хороонд өөр, СЕХ дээр өөрөөр гардаг.

 

Өнөөдөр УИХ 76 гишүүнтэй ямар нөлөөлөлтэй, яаж хэл аманд орж байгаа билээ? 152 гишүүнтэй болоход юунд нь үхчих гээд эсэргүүцээд байгаа юм. Монгол Улс 152 хүн тэжээж чадахгүй байхдаа яадаг юм? Шал галзуу хүний тэмдэглэлийн дэвтэр шиг юм ярина." гэсэн юм.