Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консулаар томилжээ
2023/04/26
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас гадаадад суух зарим Элчин сайд болон Ерөнхий консулын нэрийг зарласан.
Энэ үеэр Шархүүгийн Оргилыг БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консулаар томилж байгаа талаар мэдээлсэн юм.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил Хятад улсын Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллахаар болжээ.
Өмнө нь Хятадын Хөх хотод суух Ерөнхий консулаар Д.Мөнх-Эрдэнэ ажиллаж байсан. Гэвч хахууль өгсөн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зэрэг дөрвөн гэмт хэрэгт холбогдсоны улмаас түүнд гурван жил 10 сарын хорих ял оноосон талаар мэдээлсэн.
Зочин · 2023/04/27
Шүүр ажил худлаа юм аа, авилга авсан, эрэвгэр жиржэвгэр гээд ЗД аа өгч байсан даа
Avilgalch · 2023/04/26
Hyatad huniig Hyatad luu yavuulchihdag ene Khurelsukh neeree arai arai