Авто угаалгын ажилтнууд нэгнийгээ хөнөөж, хэргийн газраас зугтжээ
2023/04/27
Цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах авто угаалгын газарт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 20 настай, эрэгтэй Д гэгч нь согтуурсан үедээ 21 настай, эрэгтэй Б-ийн биед мэс хэрэглэн халдаж, амийг нь хохироож, хэргийн газраас зугтжээ. Цагдаагийн алба хаагчид эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж илрүүлэн, хэргийн газраас эд мөрийн баримтыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.