Э.Одбаярт халдсан масктай этгээдийг цагдаа шалгаж эхэлсэн гэв
2023/04/28
Иргэн Э.Одбаярыг шүүхээс гарч ирмэгц, хэсэг танхай этгээдүүд "Бид Халхын Голын баатруудын өшөөг авч байна" гэх мэтээр биенд халдсан хэрэг гарсан билээ.
Үүнийг Засгийн Газар, Ерөнхий Сайдын даалгавраар хийсэн гэх бичлэг, эвлүүлгүүд ч сошиалаар цацагдаж буй.
Үүнтэй холбоотойгоор Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар: "Бусдын эрхэнд халдсан масктай этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Одоо тэгээд гудамжинд заамдалцсан ямаан омогтуудыг бүгдийг Засгийн Газартай тай наах нь бас туйлшрал юм даа." гэжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “танхайрсан гэх этгээдийг саатуулаагүй, шалгаж байгаа. Мэдүүлэг авч, мөрдөн шалгалтыг үргэлжлүүлнэ” гэлээ.
Харин энэ маргаанд холбогдоод буй иргэн болсон үйл явцын талаар өөрийн тайлбараа цахим хаягтаа оруулсан юм.
Э.Одбаярт танхайрсан гэх этгээд нь реппер бөгөөд Жуковын талбайд хийсэн клипийг нь буруушаасан агуулгыг нийтэд хүргэсэн учраас Э.Одбаярт анхааруулсан аж.
Тэрбээр, Дэлгэрмөрөн Мөнх-Оргил гэх өөрийн хаягнаас гадаадын ухуулга, түүхийн гуйвуулагч нартай тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт зорьж очоогүй ажлаар явж байх үедээ Э.Одбаяртай таарсан гэсэн юм.
ков · 2023/04/28
эвгүй харцтай хүн алж магадгүй хог байндаа шоронд хэд хонуулчихвал зөөлхөн хүүхэн болоод гараад ирндээ
шаабар · 2023/04/28
Юу хэлэх гээд байгааг нь сайн ойлгосонгүй.
Зочин · 2023/04/28
NoWAR ыг жаахан айлгахад гэмгүй шүү !