Л.Энх-Амгалан сайдын ЗӨВ ҮҮ, Ч.Ундрам гишүүний ЗӨВ ҮҮ
2023/05/04
УИХ Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр англи хэлийг нэгдүгээр ангиас эхлэн заах тухай Ч.Ундрам тэргүүтэй гишүүдийн гаргасан санал дэмжигдэв. Ч.Ундрам Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Э.Батшугар, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Хүрэлбаатар, Ж.Чинбүрэн, Д.Цогтбаатар нар Англи хэлний боловсролыг дэмжих лобби бүлгийг өнгөрсөн онд байгуулжээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо англи хэлийг нэгдүгээр ангиас заах саналыг дэмжсэнтэй холбоотойгоор олон нийтийн дунд маргаан үүсээд байна. Үүнтэй холбогдуулан дараах эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Англи хэлийг нэгдүгээр ангиас заах нь зөв
-Англи хэлний боловсролын лобби бүлэг байгуулж ажилласны үр дүн гарч бүх сургууль нэгдүгээр ангиас англи хэл заах асуудал Байнгын хороогоор дэмжигдлээ. Энэ зорилгыг минь мохоож янз бүрийн байдлаар дайрах, доромжлох, харлуулах ажил зөндөө хийгдсэн ч бууж өгөөгүй. Дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүн бэлдэх чухал заалтаа авч гарлаа. Дэмжиж ойлгосон бүх хүмүүст баярлалаа.
БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан: Англи хэлийг гуравдугаар ангиас заах нь зөв
Боловсролын хуулийн анхны хэлэлцүүлгээр англи хэл бол үндсэн гадаад хэл байна. Хуулийн төсөлд нэгдүгээр ангиас англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. Шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ.
Энэ мэдээллийг хамгийн эхэлж түгээсэн нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам. Тэр өөрийн нүүр хуудастаа "Англи хэлний боловсролын лобби бүлэг байгуулж, нэгдүгээр ангиас эхлэн англи хэл заах санал байнгын хороогоор дэмжигдлээ" хэмээн бичсэн юм. Удалгүй энэ постоо "Нэгдүгээр ангиас" биш "Бага ангиас" гэж өөрчилсөн.
Мөн өдрийн орой нь БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Нэгдүгээр ангиас эхлэн англи хэл заах тухай үг, өгүүлбэр Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд байхгүй. Гуравдугаар ангиас нь эхлэн заах асуудлыг л ярьж байгаа" хэмээн мэдэгдэж, залруулсан.
Энэ бол туршлагагүй, тулхгүй УИХ-ын гишүүнийг илтгэх үйлдэл. Хийж, хэрэгжүүлж буй ажил нь тодорхойгүй. Хувийн асуудлаараа олон нийтийн анхаарлыг татдаг. Мөртлөө нэг удаа ажил ярихаараа буруудаж, нийгмийг ч, салбараа ч, салбарын сайдаа ч төөрөгдүүлдэг.
zochin · 2023/05/05
За Ундрам гишүүн минь туршилт хийх гэж байгаа бол өөрийнхөөрөө л туршилт хий. Түмний хүүхэд туршилтын хулган биш. Хүүхдийн ядаж уншиж бичиж суртал нь төрлөх хэлээр нь дагнуулсан нь дээр.
zochin · 2023/05/05
Энх-Амгалан сайд хаа очиж боловсролын салбарт зөв шинэчлэл, шийдэл хийж байгаа хүн шүү_ амжилт хүсье
Зочин · 2023/05/04
УНДРАМ ГИШҮҮН МОНГОЛ ХЭЛИЙГ СУТГАХАД ОНЦГОЙЛРН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫГ ОРОЙЛОН ГҮЙЦЭТГЭХ ХҮН ЮМ ААВ ЭЭЖТЭЙГЭЭ Ч ЯРЬЖ ЧАДАХГҮЙ МОНГОЛ ХЭЛЭЭ Ч МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС ГАРЧ ИРЭХЭЭР АЛСДАА МОНГОЛ ХЭЛ УСТАЖ УНДРАМЫН ХҮСЭЛ БИЕЛЭНЭ.
Уншигч · 2023/05/04
Энэ хулгайч нар өөрсдөө бүх хүүхдүүдээ гадаадад эсвэл өндөр төлбөртэй хувиын сургууль явуулдаг болхоор ард түмний хүүхдүүд яасанч яадаг юм бэ гэсэн хууль гаргаж бноо хулгай хийсэн мөнгөөр нь хүүхдүүд нь тансаглаад бдаг ичих булчирхайгүй төрүүлснийх
хүннү · 2023/05/04
Эмэгтэй гишүүдийн тоог нэмнэ л гэх юм гэтэл одоо байгаа нь энэ. Яаж 1-р ангиас нь англи хэл заах юм вэ? Дөнгөж сая 35 үсгээ үзэж, 100-ын дотор +, - сурч байна. Ямарч амьдралгүй юм ярьхаа боль. Амьдралаа авч явж чадахгүй байж төрийн ажилд хошуу дүрж бяцхан үрсийг самрахгүй шүү. Эмэгтэй гишүүний квотыг нэмхээр ийм юмнууд орж ирэх юм байна. Ингээд бодхоор бидэнд ирээдүй алгаа.
Зочин · 2023/05/04
ene avgai geree avj yavaj chadahgui baij yaana genee uriin huuhed chin ehiinhe neriig bichej sursana ⁉️ ene jinger buhel buten mgl uls.n ur huuhed iig mgl helee surj bichej chadahgui huuhded Англи hel zaana genuu undralaa mederl chin zugeer u uriigu emchelj uz 1jil shar hadand horj emchleh heregtei yum bna daa buhel buten mgl uls mgl hel bichegtei uls orong Англи hel zaana ireedui ur huuhed min mgl heleer yarij bichhee bolih yum bna te fuck zaa undraliin sanal bol mgl uls baigaad hereggui yum bna te undral uruu naad suudla uguud zailj uzdee ter Англи heltei gazarluu tonilj uzdee horvoogiin jivjig undral.r mgl dutaagui uchir zailj uzeech
Зочин · 2023/05/04
Энхамгалан сайд амьдралд ойр шийдвэр гаргадаг шүү