Бие чинь зүгээр үү?
2014/06/12
Зав л гарвал тойрогтоо очиж ажилладаг УИХ-ын гишүүн М.Зоригтыг хамгийн олон эмэгтэй туслахтай гишүүн гэдэг. Тэрээр 5 эмэгтэй туслахтай бөгөөд туслахууд эрхэм гишүүнээ сайн торддог төдийгүй сүүлийн үед хоолны дэглэм барьж нэлээд жин хаясанд нутгийн хөгшчүүл нь санаа зовж “хүү минь бие чинь зүгээр үү нэг л цонхигор байх чинь” гэж асуух болсон гэнэ.
УИХ-д суусан эрхэм гишүүд турахаасаа таргалдаг нь их болохоор жин хасаж залуужсанд олон хүмүүс санаа зовж байгаа бололтой. Харин түүний хувьд “миний бие зүгээр, би ээжтэйгээ хамт хоолны дэглэм барьж байгаа юм”хэмээж нутгийн хөгшчүүлийн санааг амраажээ. Юутай ч сүүлийн үед улам өнгө орж залуужсаар байгаа М.Зоригт гишүүний турсан Фортуна Батбаярын таргалсан хоёр яг тэнцэнэ хэмээн суудал нэгт нөхдүүд нь ч шоглоод авсан сурагтай гэнэ.