Үндэсний бөхийн цолноос “Далай аварга ” цол хасагдлаа
2014/06/12
Өнгөрөгч жил УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нар "монгол үндэсний бөхийн хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн их болсон үед далай аварга цол олгож байгаа нь үндэсний бөхийн дархан аварга төрөх боломжийг хомсдуулж байна" хэмээн Далай аварга цолыг хасан, Үндэсний баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар наадмын өмнөхөн батлуулсан.
Монгол улсын ерөнхийлөгч “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн үндэслэлээр уг хуулинд бүхэлд нь хориг тавьсан юм.
Гэвч энэ оны нэгдүгээр сарын 20-нд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын гишүүд ерөнхийлөгчөөр хориг тавиулсан хуулийн төслөө УИХ-д дахин өргөн барьсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийсэн.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг бусад гишүүд дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон юм. Тэгвэл өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу “Далай аварга” цолыг хасах эсэх асуудлыг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар хуулийн төсөл дэмжигдлээ.
Иймд "Далай аварга "цол Үндэсний бөхийн цол чимэгнээс хасагдаж байгаа бөгөөд наадмын өмнө зарим бөхчүүдийн цол эрэмбэнд багагүй өөрчлөлт орох нээ.
Х.Даваа
0520 · 2014/12/03
Dalai geh chimegg tsolnoos hasah n zov.
0520 · 2014/12/03
Dalai geh chimegg tsolnoos hasah n zov.
Зочин · 2014/06/23
>_<
Зочин · 2014/06/23
>_<
Зочин · 2014/06/16
amar amar huuli batlaad l tsol olgochdog ai 3 turuulsen darhan avarga bhuu undesnii buh hezee sport boloh boloo udahgui 5 udaa 1 davbal nachin ai tasarhai huuli garah vii dee
ЗОЧИН ЖС ЖС · 2014/06/14
ТӨР ЦОЛ ӨГДӨГИЙГ БОЛИУЛААД БӨХИЙН ХОЛБООНД НЬ ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.ТЭГЭЭД ТЭР АВРАГА ЦОЛОО БҮГДЭДЭЭ ӨГНӨ ҮҮ ҮЗСЭН ХҮМҮҮСТ ХҮРТЭЛ ОЛГОНО УУ ТЭР БӨХЧҮҮДИЙН МЭДЭХ ХЭРЭГ.АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ЮМ РУУ ТӨР ОРОЛЦОХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ
Зочин · 2014/06/14
Odoo huuli batluulj tcoloo nemdeg boloo yuu???
Зочин · 2014/06/13
huruu tomdood
Зочин · 2014/06/13
yu gesen ug ve dalai avarga tsoliig yaj avdgiig medehgui heden malnuud shiree toirch suugad l hasna gj terguun nertei nymdorjoo ajlaa hiigeechee