Б.Ариунзул: Солонгост амиа алдсан дүүгийнхээ төлөө яваа ээжийг минь Элчингийнхэн цагдаад бариад өгчихсөн
2023/05/11
БНСУ-д ажиллаж байхдаа цалингаа авч чадалгүй зодуулж амь насаа алдсан монгол иргэний талаар мэдээлэл хийж байна.
Б.Ариунзул "Миний ах эхээсээ хоёулаа байсан. Уг хэрэг 2021 оны зургадугаар сард болсон. Миний ах бусдын гарт амь үрэгдсэн байж болзошгүй. Манай ээж энэ хэргийн араас БНСУ-д очин хөөцөлдөж байна. Бидэнд очоогүй газар гэж байхгүй. Задлан шинжилгээний хариунд хоолойн сэртэнгийн яс хугаралтай гэж байсан. Энэ яс багалзуурдах үед хугардаг. ГХЯ, Элчин сайдын яаманд гомдолтой байна. Өмгөөлөгчөөр туслаад өгөөч гэхээр ямар ч боломжгүй гэдэг. Манай ээж элчин дээр очихоор цагдаа дуудаад өгчихдөг. Монгол Улсын хүний эрх хаана байна вэ. БНСУ талаас энэ хэргийг хаадаг. Өмгөөлөгчид өмгөөлөхгүй гээд байдаг.
Миний ах гэрээсээ тархи нь устсан илжирсэн байдалтай олдсон. БНСУ-д бидний зөвшөөрөлгүй задлан шинжлээд, чандарласан байсан. Амь үрэгдсэнийг нь мэдээд цогцсоо хараад таниулаад өгөөч гэхэд боломжгүй гэсэн. Тэгсэн мөртлөө БНСУ-аас манай эгчийг уулзаж таниулаад гарын үсэг зурсан гэх бичиг явуулсан. Манай гэр бүлийн зүгээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдаас энэ хэргийг зөв шийдэхэд туслаач ээ гэж хүсэж байна. Энэ хүн 20 хүнийг ялзраад байж байхад маш их хэмжээний Сөжүний шил байсан. Ганц хүн ийм их хэмжээний архи уухгүй.
Зочин · 2023/05/11
Золбин ардчилал, өмхийосөн ардчилсан намын балгаар Монголчууд гадаад улсуудад очиж малнаас дор ортлоо зарцлагдах болсон нь гашуун үнэн шүү дээ.
Иргэн Д · 2023/05/11
Ардчилан улсуудад ийм зүйл байж болохгүй.