Цэнхэр нүдэн гарагийн эзэд, хүн хэмээх “их сүрэг” цэнгэл баярынхаа дээдийг энэ өдрүүдэд эдэлж байна. Нийслэл хот тэр аяараа хөлбөмбөгт “живэв”. Өнөөдөр тааралдсан хүмүүс бүгдээрээ улаан нүдтэй, сөөнгө хоолойтой. Мэдээж энэ бол “нөгөө гайхал” эхэлсний шууд илрэц. “Ингээд л бид нэг юманд туйлшрахаараа байдгаа бардаг хүмүүс” гэх нэг нь байхад, олонхи нь “яадгийм 4 жилд ганц удаа” гэцгээх ажээ.
 
Тиймээ, бид хүн төрөлхтөний бүтээсэн их соёлын зах зухаас амсаж, цэнгэж байгаа нь буруу биш. Гэхдээ  олон өдрийн турш хамаг ажлаа мартаж, хамаа замбараагүй мөнгө цацдагаа болих хэрэгтэй. Цагаан сар болохоор заавал ууц тавина гэдэг шиг хөлбөмбөг болохоор том асарт үнэтэй шар айраг залгилна гэсэн сэтгэхүйгээ зогсооё. Гэртээ гурван пиво шимээд эхнэр хүүхдүүдтэйгээ суу л даа. Байг гэхэд зардлаа бодож боломжийн сайхан газар оч. Жишээлбэл, Багшийн хөгжлийн ордны ард Говь гурван сайхан ресторан пабад 80 хүний хоёр заал, 8-25 хүний багтаамжтай 11 ширхэг вип өрөөнд энэ хөлбөмбөгийн хамгийн хямд үнээр үйлчилж байна. 0,5 литрийн гурван пиво 5000 төгрөг аж. Үүнийгээ хөлбөмбөгийн багц гэж нэрлээд бүх хүмүүст хүртээж байна.
 
Дээрээс нь өдөржин, шөнөжин жинхэнэ Монгол хоолоор үйлчилж байна. Хонины чанасан өвчүү, толгой идээд хөлбөмбөг үзэх нь их л сонин сайхан харагдах юм билээ. Энд очоод нэг хүн 10,000 төгрөгөөр ёстой “под” гээд гарч байна лээ. Оройдоо гурван пиво шимж, ганц шорлог хүртээд хоёр цаг хөл бөмбөг үзэхэд буруу нь юу байхав ээ. Говь гурван сайхан мэтийн иймэрхүү боломжийн нөхцөлтэй газрыг олох нь л чухал. Эдний утас: 95513333, 88593333 юм байна. Суудлаа захихгүй бол эрт дүүрчихдэг юм билээ. Хөлбөмбөгөө зардал багатай өнгөрүүлээрэй, хямралыг битгий гүнзгийрүүлээрэй. Танай баг хожсугай, хөл бөмбөг мандтугай. Урагшаа.