Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва аа даварсан энэ барилгын эзэнд хариуцлага тооцооч
2014/06/13
2012 оны 10 сарын 6-ны өдөр. Тэнгис кино театрын хажууд баригдаж буй “Эко констракшн”-ы барилга дээрээс төмөр унаж 21 настай оюутан залуугийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Уг нь энэ барилгыг бариулахгүй гэж мэргэжлийн хяналтын газраас мэдэгдээд байсан ч бариулахгүй байх хөг нь өнгөрсөн бололтой юм. Өнөөдөр энэ барилга дээр өдөр шөнөгүй хэсэг бүлэг нөхдүүд ажиллаж байна.
Тэгвэл энэ газар нь иргэн Колъя овогтой Пүрэвийн нэр дээр байдаг ажээ. Тэрбээр барилга сүндэрлэж байгаа энэ барилгын талбайд буюу нийтийн эзэмшлийн газарт усан оргилуур барина гэж анх газрын зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл түр хугацааны дараа 16/24-ийн хэмжээтэй барилгын хамт усан оргилуур барихаар болж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрлөө авсан ажээ. Төд удалгүй усан оргилуур нь үйлчилгээний төв болон хувирч 30/24 хэмжээтэй 16 давхар барилга болсон байна. Барилга бариулж байгаа этгээдийн хувьд 16 давхар нь чамлалтай санагдсан тул БХБЯ- аас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч 22 давхар албан тасалгаа болгохоор өнөөдөр барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Тэгвэл анх барина гэж амлаад байсан усан оргилуурыг Чингэлтэй дүүргийн V хороонд уг барилгын компаний бус орон нутгийн төсвөөр барьсан бөгөөд энэхүү ажилд нь Чингэлтэй дүүргийн Өмчийн газар хамтарсан ажээ.
Төр түмнийг ингэж хулхидаж, нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа төрийн албан хаагчид болон байгууллагуудад хариуцлага тооцуулмаар байна. Өөрөөр хэлбэл, Шадар сайды Д.Тэрбишдагвын шууд мэдлийн мэргэжлийн хяналт, Н.Алтанхуягийн шууд мэдэлд байх БХБЯ-нд шалгуулт оруулах шаардлага байгааг зөвхөн энэ барилга харуулж байна.
Хүний алтан амиар тоглосон нь багадаж өөрсдийнхөө мөнгөөр бус татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийнхөө амлалтыг бариулдаг иргэн К.Пүрэв гэгчийг шалгуулмаар байна.
Төр нь, төрийн албан хаагчид нь, төрийн байгууллага нь ард түмнээр ингэж даажигнадаг болсон юм уу?
А.БАЯРМАА
Зочин · 2014/06/15
Terbishdagviin zuvluh Anhniibayar, Otgonbold nar avilgiin heregt holbogdood nooo ni ilreh geed amia yay gej bai had yun hvntei hariutslaga yrih mantai hoorhii.
Зочин · 2014/06/15
Terbishdagviin zuvluh Anhniibayar, O
Зочин · 2014/06/15
bat uul, battulga nart erh medel ugsun chin nuguu temtsegch dur n alga biljee. dahij songoj bolohgui yum baina
Зочин · 2014/06/14
naad barilga chin nymdavaagiih bish bathuugiih skytel kompani orno harj baigaarai, gehdee ter nymdavaa bol unen luivarchin m.enhboldiin gar hol
Зочин · 2014/06/14
А.Баярмаа сэтгүүлчээ Таньд баярлалаа. Энэ сурвалж********** улам дэлгэрэнгүй болгож олон түмэндээ ил тод хүргээч. Усан оргилуураа байшин дээрээ барих юм байх даа. Та энэ асуудлыг орхиж болохгүй шүү. Авилгал л яаваад байгаа гэж хүмүүс дүгнээд байгаа ш дээ.
Зочин · 2014/06/14
Бат- Үүл даргаа Та зөвшөөрөлгүй барилгыг нураана гэсэн тэмцэнэ гэсэн хаана байна? 2016 оны сонгууль дүн тавина даа.
Зочин · 2014/06/14
Odoo olon yum yariad yahav de. Bariulaa l duusgahaad. Yasan ataarhuu, nehel hatuu yum. Hudulmuriin ayulgui bdal hangaltgui l bsan bna. Teglee geed negent bosgoson yumiig buulgaad shoroo chuluu bolgoj achuulaltai bish.
naraa · 2014/06/14
hairan zaluugiinn awi nas.
Зочин · 2014/06/14
Ёстой хулхидсан. Иймэрхүү ил луйварчдыг хариуцлагад татах боломжтой. Ингэхийн тулд төрийн байгууллагууд санаачлага гаргах ёстой
Зочин · 2014/06/14
mongold huuli uilchlene gesen ym erooosoo alga duraaaraa durgidag bolj deeeeeeee