“Ганц худаг”-ийг татан буулгана
2014/06/13
"Ганц худаг"-ийг татан буулгах шийдвэрийг Монгол улсын засгийн газраас гаргажээ. Тус хорих анги 1920-оод оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хорих ангид тавигдах ёстой стандартад нийцэхгүй байгаа юм.
Тиймээс “Ганц худаг”-ийг татан буулгаж барилга байшинг нь дуудлага худалдаагаар борлуулж, бусад газрыг нь иргэдэд олгох болсон ажээ.
А.Баярмаа