Л.Энх-Амгалан: О.Батнайрамдал улс төрд тодрох гэж худал мэдээлэл тараасан
2023/05/19
УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Иргэн О.Батнайрамдал БЗС-гийн талаар мэдээлэл хийсэн. Засгийн газраас хэрэгжүүлж буй "5Ш" ажиллагааны хүрээнд хамгийн түрүүнд ил болгосон сангийн мэдээлэл бол БЗС-гийн мэдээлэл байгаа. Өнөөдрийн байдлаар энэ сангаас 1,2 сая хүүхэд зээл авсан байна. Энэ их том тоо шүү.
Бид 3,4 сая гэвэл гурван хүний нэг нь БЗС-гаас зээл авсан байна. 1997 оноос хойш 3000 хүүхэд гадаадад их дээд сургуульд суралцсан байна. Үлдсэн нь дотоодын их дээд сургуульд суралцаж, нийтдээ 1 сая 997 мянган хүүхэд энэ сангаас зээл авсан байна.
1997 оноос хойш өнөөдрийг хүртэл 1 их наяд төгрөгийг энэ сангаас зээл олгоход зарцуулсан. Энэ бол нэлээн том хэмжээний мөнгө. Сүүлийн үед иргэдийн дунд гарч ирж байгаа уур бухимдал бол дарга нарын буюу эрх мэдэлтнүүдийн, мэдээлэлд ойр байгаа хүмүүсийн хүүхдүүд л энэ сангаас зээл авсан юм байна гэдэг бол буруу ташаа мэдээлэл. Бүх иргэнд энэ мэдээлэл ил тод байгаа.
Энэ ил тод болсон мэдээллийг улс төрийн зорилгоор, улстөрд тодрох зорилгоор буруу ташаа мэдээлэл хийж байгаад харамсаж байна. О.Батнайрамдалыг иргэний хувьд энэ мэдээллийг хийсэн байх гэж бодож байна. Иргэн О.Батнайрамдал бол МАН-ын Нарийн Бичгийн Дарга гэдэг хариуцлагатай албан тушаал хашиж байгаа.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "5Ш" үйл ажиллагааг бүдгэрүүлэх, иргэдийн дунд төөрөгдөл гаргах маягаар буруу ташаа мэдээлэл хийсэнд гүнээ харамсаж байна. О.Батнайрамдалын хийсэн мэдээллээр бол нийт зээлийн 99 хувь нь эргэж төлөгдөөгүй, нийт зээлийн 90 хувь нь эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд явсан байна гэж буруу ташаа мэдээлэл хийсэн.
Мөн үе үеийн сайд нар хууль бус зээлийн чөлөөлөлт хийсэн гэж мэдэгдсэн. Энэ буруу мэдээлэлд тайлбар хийе гэж бодлоо. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хууль тогтоолын хүрээнд гэрээний үүргээ гүйцэтгэсэн хүүхдүүдэд чөлөөлөлт хийсэн гэдгийг онцолж хэлье. " гэв.
Зочин · 2023/05/22
зээл авсан бол төлдөг биздээ. Хууль давсан гэрээ хийхгүй шүү. Тэгж нэг сайд билэглэхгүй шүү. АТГ даварсан хэдэн сайдыг шалгаач
Зочин · 2023/05/22
Бид нар баячуудын танхил эрх хүүхдүүдийн мөнгийг төлөөд та нар хэрэгцэхгүй болгоод жаргахаа болио, дарга нар өөрсддөө зориулсан хууль, журам гаргаад байхгүй шүү. наадахаа хурдан төлүүл. Бид удаан хараад суухгүй шүү. Та нарт итгэл өгөөд байх тусам битгий давар...Ард түмэн хоосон хонож байгаа шүү. Та нар танцаглаад л байгаа шүү.
Дорж · 2023/05/22
Улныханы хүүхдүүд БЗС зээл авч чадаагүй дарга нарын хүүхдүүд энэ зээлээр сураад 5 жил ажиллаад зээл төлсөнд тооцож хааж байгаа нь дээдсүүд өөрсддөө тохирсон журам гаргаад хааж байгаа юм шүү дээ. 5жил ажилласан НДТөлсөн хүний сургалтын төлбөрийг хаана гэсэн ямар хууль байна вэ. Энхамгалан сайдаа. Улныхан банкнаас хүүхдээ сургана гэж авсан зээлээ наад хуулийг чи барьж хаалгая. Та нар дарга нарын тусгай анги давхарга гаргах гээгүй юм бол БЗС авсан бүх мөнгийг хүүгийн хүүтэй нь төлүүл. Улныхан бид сургалтын төлвөрийг хүүтэй нь төлж байгаа. Улныханы хүүхдийн төлбөрийг сайд та төлсөнд тооцсон тушаал гаргаж өгөөч... Чи ардуудыг, дарга нарын хүүхдүүдийг бүү ялгаа Энхамгалан сайдаа....Бидний хүүхдүүд даргын хүүхэд болж төрөөгүй нь буруу болжээ. Батнайрамдал уруу бүү дайр чи ч гэсэн БЗС авсан зээлээ хүүгийн хүүтэй нь төлөөрэй.
зочин · 2023/05/21
зээл авсан бол төлөх ёстой биздээ. зээлийг албан тушаалтан баян эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд авсан байна. манай улс чинь ардчилсан нийгэм биш гэдгийг сүүлийн үеийн луйвар гэмт хэргүүд гэрчлээд энэ тухай "орилоод" "хашгираад" байна.
Зочин · 2023/05/20
ЭНХ-АМГАЛАН САЙДЫН ЗӨВ ШҮҮ ЗЭЭЛ АВСАН ТУХАЙН ХҮҮХЭД ГАДААД,ДОТООДЫН СУРГУУЛЬДАА СУРААД ЭРГЭЭД ЭХ ОРОНДОО 5 -ААС ДЭЭШ ЖИЛ АЖИЛЛАСАН НӨХЦӨЛД ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭНЭ ГЭСЭН ГЭРЭЭТЭЙ БАЙСАН ЮМ ШҮҮ ЭНЭ БОЛ ЯАЛТАЧГҮЙ ҮНЭН ШҮҮ.
зочин · 2023/05/20
Харин чи нуусан давын өмнө гишүүдийн хүүхдүүдийн зээлийг төлүүл өөрөөч зээлээ төл
бат · 2023/05/19
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө