Монголоос анх удаагаа Өвөрмонголын "Ордос" хотод албан ёсоор үндэсний дээл урлалын үйлдвэр нээгджээ. Тодруулбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг "Сондор" үндэсний хувцасны үйлдвэр шинэ салбараа нээж үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр олон ажил төлөвлөж байгаа аж. Шинэ салбарынхан талаар "Сондор" үндэсний хувцасны үйлдвэрийн захирал  Ц.Солонгоос тодруулга авсан юм. Тэрбээр өдгөө Өвөрмонголын "Ордос" хотод дахь шинэ салбарынхаа үйл ажиллагааг улам илүү өргөжүүлж, монголынхоо оёдолчдыг ажлын байраар хангахаар хичээнгүйлэн хөдөлмөрлөж яваагаа дуулгалаа.

-"Сондор" үндэсний хувцасны үйлдвэрийн захирал Ц.Солонго: Монголын "Сондор" брэнд гээд гадаадаас өвөрмонголд орж ирсэн үйлдвэр гэдэг утгаараа цэвэр өөрсдийн ажилчдаа авахыг зорьж байна-

-"Сондор" үндэсний хувцасны үйлдвэр Өвөрмонголын "Ордос" хотод шинэ салбараа нээсэн. Салбарынхаа талаар?

-Тийм манай "Сондор үндэсний хувцасны үйлдвэр шинэ салбараа 11 сард албан ёсоор нээсэн. Одоо энэ салбарынхаа үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай холбогдуулан оёдолчин нэмж авах шаардлагтай болоод байгаа. Үйл урлах авьяастай оёдолчдыг манай шинэ салбарт ажилд орохыг урья. Тавигдах шаардлага бол энгийн үндэсний дээлээ оёод, өөрөө товч, сэлбээ жимбийтэл хатчихдаг авьяастай байхад л болно. Цалингийн хувьд хамгийн өндөр цалин 5000 юань. Ажиллах хуваарь гэвэл энд нэг сар ажиллаад монголынхоо салбарт нэг сар ажиллана. Зөвхөн Монголдоо үндэсний хувцсаа үйлдвэрлээд зогсохгүй монгол туургатан түмэндээ зориулья гэсэн сэтгэлээр энд салбараа нээсэн. Монгол дахь салбарын маань үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Том зах зээл болохоор ажил бол тасрахгүй захиалга ихтэй байдаг. Өөрийнхөө ур чадварыг улам дээшлүүлж хамтран ажиллахыг шилдэг оёдолчддоо уриалж манайд ирж ажиллахыг хүсч байна.

Захиалагчдын зүгээс олон тоогоор худалдан авалт хийдэг. Тийм болохоор ажил хангалттай, цалин сайтай. Манайх өөрсдөө байртай. "Ордос" хот Хятадын хамгийн цэвэрхэн хотоор шалгарсан хот. Тийм болохоор манайхан агаар муу байх гэж санаа зовох зүйлгүй агаар сайтай гэж хэлмээр байна.

-Яагаад заавал Монголынхоо оёдолчдыг авч ажиллуулна гэж?

-Бид энд байгаа оёдолчдыг авч ажиллуулж болно л доо. Гэхдээ нэгэнт "монгол брэнд", монгол хүмүүс өөрсдөө гаргаж ирсэн болохоор оёдолчдоо өөрийн орноос авахыг илүүд үзэж байгаа юм. Монголын "Сондор" брэнд гээд гадаадаас өвөрмонголд орж ирсэн үйлдвэр гэдэг утгаараа цэвэр өөрсдийн ажилчдаа, суурьтай оёдолчдыг авч ажиллуулан ур чадварын дээшлүүлье гэсэн зорилготой. Манайх албан ёсны зөвшөөрөл авсан болохоор хууль бусаар ажиллагаа явуулдаг байх гэж санаа зовох зүйлгүй ээ.

-Монгол загвартай биеийн тамирын хувцас урлаж эхэлсэн гэсэн?

-Тийм манай "Сондор" үндэсний хувцасны үйлдвэр монгол загвартай биеийн тамирын хувцас үйлдвэрлэж эхэлсэн. "Сондор"  үндэсний хувцасны үйлдвэрийнхээ дэргэд спорт хувцасны үйлдвэрээ хажуудаа байгуулах төлөвлөөгөөтэй ажиллаж байна. Бэлтгэл ажилдаа аль хэдийнээ орсон. Мөн манайх Эрээн хотод салбараа нээсэн. Наадмын дараагаас үйлдвэрээ байгуулж оёж эхэлнэ. Дэлгүүр бол нээгдсэн байгаа. Үйлдвэрийнхээ байрыги олсон одоо тохижилт засварын ажлаа хийгээд л завгүй явна даа. Эрээн хотод үйлдвэрээ нээж ажлуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

-Өвөрмонголын салбарыг хариуцсан захирал, Ордос хот дахь үндэсний хувцасны "Ноён" үйлдвэрийн  захирал н.Журамт: Манай шинэ салбарт ирж ажиллахыг урья-

-Салбарынхаа үйл ажиллагааг танилцуулбал?

-"Ордос" хотод Ц.Солонгоо захиралтай хамтран ажиллаж "Сондор" үндэсний хувцасны үйлдвэр шинэ салбараа нээлээ. Миний удирддаг "Ноён" компани бол гар урлал, үндэсний хувцас хийдэг юм. Манай хотынхон монгол дээлээ өмсөх уламжлалаа сэргээх аян өрнүүлэн эхлүүлэх гэж байгаа. Тэгээд Ц.Солонго хатагтай  хамтран ажиллах санал тавьсанаар хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.  Одоо бидэнд тулгарч буй асуудал бол оёдолчин л эрэлт их хэрэгтэй байгаа юм.

-Захиалагчид ямар дээлийг ихэвчлэн захиалан хийлгэж байна?

-Одоо бол хуримын хувцас, урлагийн хувцас маш их захиалдаг. Монгол оёдолчдын урласан дээл манай үйлчлүүлэгчдэд их таалагддаг юм. Тэд илүү ур чадвартай товч, шилбээ их нарийн хатдаг. Энд бол зах зээл өндөр.  Өвөрмонголын бүх нутаг, хошууны улс ирж худалдан авалт хийнэ. Манай дэлгүүрийн салбар дэлгүүр больё гэсэн саналыг маш ихээр тавьж байгаа.

Манай хотод ирэх жил 56  үндэстэн, ястангуудын спортын наадам зохион байгуулагдах гэж байгаа юм. Энэ наадмын оролцогчдын хувцасыг урлах захиалгыг тендерт ялвал хийх эрхтэй болно. "Сондор" үндэсний хувцас үйлдвэрийн монгол дээл хүмүүст их таалагддаг. Монголд байхад нь зорчиж очиж дээлээ урлуулдаг хүмүүс байсан. Одоо тэд Ордос хот дахь салбарыг их баяртай хүлээж аваад захиалгаа өгчихдөг.

Монголын дээл оёх суурьтай авьяаслаг оёдолчдыг манай шинэ салбарт ирж ажиллахыг урья. Сайхан цэвэр орчинтой хот байгаа. Манайд сайн оёдолчид нэгдэж дээлээ сайхан урлана гэдэгт итгэлтэй байна.

 

Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 9925-4451. 9191-1530. 7014-1531, мөн Ордос хот дахь утасны дугаар: 18804771530

 











































































 

 

Х.Даваа