УИХ 126 гишүүнтэй байх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг батлав
2023/05/31
Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" хэмээн тусгажээ.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлах талаар санал хураалт явуулахад 62 гишүүн буюу 91.2 хувийн саналаар дэмжлээ. Улмаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг баталлаа.
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлав.
Мөн Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.