Франц улсын шоронд эхнэрээ хүчирхийлсэн хэргээр хоригдож буй иргэн Г.Ган-Очир утсаар шууд холбогдож мэдээлэл өгчээ. 

Иргэн Г.Ган-Очир:

-Миний хувьд Монголын авлига албан тушаалын хэрэгт холбоотой хүмүүсийн талаарх мэдээллийг хуулийн байгууллагад өгч, Европын улс руу дүрвэсэн. Франц улсад ирээд буруу хүмүүст итгэж явсны үр дүнд гүтгүүлээд тус улсын шоронд хоригдож байгаа. н.Энхжаргал, н.Отгонбаяр гэх хүмүүс намайг гүтгэж шоронд оруулсан. Франц улсын цагдаа нар 2022 оны 12 сарын 26-ны өдөр байрлаж байсан байранд ирж баривчилсан.

Яагаад баривчилж буй шалтгааныг тодруулахад Монгол улсын Засгийн газраас 2022 оны 8 дугаар сараас эхлэн Интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт, эх оронд нь буцаан авах хүсэлт өгсөн байсан. Үүнээс гадна Э,О нар нь худал мэдээлэл өгч намайг баривчлуулсан байсан. Шоронд орсноос хойш дөрвөн шүүх хуралд орсон.

Эхнэр А.Ариунтуяа, "Г.Ган-Очир надад хүчирхийлэл удаа дараа үйлдсэн' хэмээн хуурамч нотлох баримтаар худал мэдүүлэг өгсөн. Мөн хоёр хүүгээ зоддог, халуун усаар түлж байсан гэдэг.

-Хууль зүйн сайд Х.Нямбаатар намайг зургаадугаар сарын 25-нд гарна гэж мэдээлэл хийх үеэрээ хэлсэн. Францын талаас одоохондоо танай улсаас хариу ирээгүй байна гэсэн. Х.Нямбаатар сайд миний хэзээ гарахыг мэдэж байгаа.

Надад өдөр болгон эм, тариа хийж байгаа. Тариа нь өндөр тунтай хар тамхитай тариа. Шинжилгээ өгөхөд миний биеэс хар тамхи илэрсэн. Эм нь сэтгэц тархины үйл ажиллагаанд нөлөөлөх эм. Би ууж байгаа юм шиг жүжиглэдэг. Хэрвээ эм уухгүй гэвэл тариа тарина гэдэг гэлээ.