ШШГЕГ-ын харьяа 407-р нээлттэй, хаалттай хорих ангид хяналт шинжилгээ, сургалт нөлөөллийн ажил явууллаа
2023/06/08
“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны хүрээнд ШШГЕГ-ын харьяа 407-р нээлттэй, хаалттай хорих ангид хяналт шинжилгээ, сургалт нөлөөллийн ажил явууллаа.
ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн албан хаагчид 2023 оны 6 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд ШШГЕГ-ын харьяа 407-р нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж буй эмэгтэйчүүдэд хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн талаар сургалт, мэдээлэл явуулж, хуульд заасны дагуу хяналт шинжилгээ хийж ажиллалаа.
Эмэгтэйчүүдийн хорих ангийн ахуй нөхцөлтэй танилцаж, хорих ял эдэлж буй эмэгтэйчүүдээс хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар асуумж авч, хүсэлт гаргасан хүн нэг бүртэй ганцаарчлан уулзав.
Ажлын хэсэг хяналт шинжилгээний үеэр хорих ял эдэлж буй эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар зөвлөгөө өгч, тэдгээрийн гаргасан санал, хүсэлт, гомдлуудад дүн шинжилгээ хийн, шийдвэрлэвэл зохих төрийн байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр ажиллаж байна.