Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар халж Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 хэм хүрчээ.

Долоо хоногийн хамгийн халуун өдөр буюу зургадугаар сарын 9-нд Баянхонгор аймгийн Шинэжинстэд +36.7 хэм байсныг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Харин Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20...+26 хэм, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр +13...+19 хэм, бусад нутгаар +27...+32 хэм хүрч, халжээ.

Өнөөдөр ихэнх нутгаар 30 хэм давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

зураг