Хилийн “Бичигт” боомт 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Олон Улсын зорчигчийн хөдөлгөөн нээгдэх болсон. Улсын хилээр нэвтрэх зорчигчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Улсын хилээр нэвтрэх хүчин төгөлдөр баримт бичигтэй байна. /Монгол Улсын гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэх/

2. Улсын хилээр нэвтрэх хүүхэд гадаад паспорт, төрсний гэрчилгээ, хууль ёсны асран хамгаалагчийн хамт хил нэвтэрнэ. Хууль ёсны асран хамгаалагч хамт яваагүй бол итгэмжлэхтэй байна.

3. Улсын хилээр нэвтрэх зорчигч нь 48 цагийн PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариутай нөхцөлд хилээр нэвтэрнэ.

4. Хилээр нэвтэрч буй иргэд эрүүл мэндийн мэдүүлгийг 100 хувь мэдүүлэх бөгөөд зорчигчид гар утсандаа “Wechat” аппликейшн суулгасан байна.

5. Даваа гарагаас Баасан гарагт 08.00-09.00 цагт Монголын талаас зорчигчид Хятадын тал руу нэвтэрнэ. Хятадын талаас Монгол Улсын тал руу 16.00-17.00 цагт зорчигчид нэвтэрнэ.

6. БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээр, Олон улсын зам тээврийн хяналтын журмын (БНХАУ-ын Зам тээврийн яамны 2005 оны 3 дугаартай шийдвэр) холбогдох заалтын дагуу Монгол, Хятадын хилийн боомт хооронд зорчигч тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь 8-аас дээш хүний суудалтай автобусаар хил нэвтэрнэ.

7. БНХАУ-д зорчиж буй иргэд зочид буудлаас бусад газар амьдрах болон хоноглохоор бол 24 цагийн дотор Хятадын Цагдаагийн газарт бүртгүүлэх шаардлагатай.

8. БНХАУ-д Монгол Улсын иргэд 30 хоног хүртэл хугацаатай визгүй зорчиж болно.

Холбоо барих утас: Хил хамгаалах байгууллага 99082006, 99033888, Автотээвэр 99030482, Гадаадын иргэн харьяатын газар 88748448.

ХИЛИЙН БИЧИГТ БООМТЫН ЗӨВЛӨЛ