Х.Булгантуяа: Цаг үеийн асуудлаар тайлбар хийх нь зүйтэй болов уу
2023/06/15
Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг өмөөрч, хамгаалсан зүйл огт байхгүй. Хууль, шүүхийн байгууллагууд тухайн хэргийг шалгаж шүүгээд, буруутай этгээд нь хариуцлагаа хүлээгээд явах ёстой.
"Парламент талк" нэвтрүүлгийн ярианаас тасдан, нийгмийн сүлжээнд “хулгайчдыг өршөө” гэсэн хэмээн улс төрийн тоглолт хийж байгаад харамсаж байна. Ингэж буруутнаас хэргийг булзааруулж, бусад руу сэдвийг сэвж замхруулдаг улс төр, пи ар-ын арга улам л төгс болсоор. Улсаараа хулгай ярьж бухимдан, үнэт зүйл, хөгжил дэвшил ярихаа умартах вий гэсэн санааг л хэлсэн юм. Ингэж боддог олон хүмүүс бий.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсноос хойш удаа дараа манай яам руу болон над руу цахим дайралт хийх болсон. Салбарт хийх шинэлэг ажил, засах алдаа дутагтлын талаарх ажил хэрэгч саналыг дэмжин ажиллах болно. Харин салбарын шинэчлэл, сэргэлтийн ажлыг шантааж дайралтаас эмээхгүйгээр хийх болно.
zochin · 2023/06/16
bulgantuyag demjdeg, zub bodoltoi,bolobsroltoi.chadbarlag busgui shuu
М · 2023/06/15
Ам алдвал барьж болдоггүй гэдэг
Зочин · 2023/06/15
Хулгайчуудад долигнож 2 нүүр гаргах хэрэггүй, та нар бие биеээ өмөөрөөд 30 жил хулгай хийлээ, ийм ч төрийн сайд, УИХын гишүүнтэй байхаар улс орон маань яаж хөгжих вэ
Зочин · 2023/06/15
Хүний яриа таслан эвлүүлэг хийж дайрч доромжлох явдал улам л газар авч байна.Сонгууль ойртсон шинж