"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат морьтой иргэдийг машинаараа хөөж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тархсан.  Энэ асуудлаар цагдаагийн байгууллага товч мэдээлэл өглөө.

ЦЕГ-аас "2023 оны зургаадугаар сарын 15-ны 13:20 цагт "Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна, оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гээд хөөгөөд байна" гэх дуудлага, мэдээлэл иргэнээс ирсэн.

Энэ дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг руу аймгийн төвөөс Цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллахаар явсан байна. Хойшлуулшгүй ажиллагаа дуусаагүй байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.