ЦЕГ: Иргэн Л.Чинбат Монгол Улсад байгаа
2023/06/19
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын хоёр иргэнийг "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат "Toyota Land Cruiser" маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн гэх гомдлыг эрүүгийн хуулийн дагуу шалгаж байгаа тухай мэдээлсэн.
Харин түүнийг хилээр гарсан эсэх талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Иргэн "Ч" одоогийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гэсэн мэдээллийг авсан.
Тэгэхээр урьд нь хил гараад, орж ирсэн асуудал байсан байх.
Мэдүүлэг авч байгаа тухай мэдээлэл өгөх боломжгүй" гэв.