Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр 25 жилийн ял эдэлж байгаа  Ц.Амгаланбаатарын тусламж хүссэн бичлэгийг  ХЭҮК өнөөдөр олон нийтэд үзүүлсэн. Түүний дүрс бичлэгийн талаар хуульч Б.Мэргэн байр сууриа илэрхийллээ.

      Тэрбээр цахим хуудастаа “Шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатар гэрчээр орж ирэв. Хоёр цаг гаруй мэдүүлэг авахад ярьсан зүйл нь хэд хэд зөрөв. “Таны өмнөх мэдүүлгүүд зөрүүтэй, эргэж буцсан байх юм. Одоо ч өөр өөр юм яриад байна” гэхэд хээвнэг “Би угаасаа худлаа ярьдаг юм” гэж билээ. Хэрэг шалгах явцад маш олон удаа худлаа түүх зохиож цагдаа нарыг төөрөгдүүлж явсаар эцэст нь нотлох баримтуудаар тогтоосон байдаг. Тэгээд дүгнэлтээ өөрсдөө хийнэ биз ээ”  гэв.