Зээ охиноо боодолтой өвсөөр дарж амийг нь хөнөөсөн этгээдэд 15 жилийн хорих ял оноожээ
2023/06/20
Ховд аймгийн Мянгат суманд өнгөрсөн нэгдүгээр сарын 7-8 нд шилжих шөнө 53 настай иргэн Ц хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарсан билээ.
Тэгвэл уг хэргийн шүүх хурал энэ сарын 19-ны өдөр /2023.06.19/ болж шүүгдэгч Ц-г ЭХ-10.1-2-2.7 10.1-2-2.8-д заасан зүйл ангиудаар яллаж 15 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.