Улсаа худалдаж байгаагаас өөрцгүй Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэхгүй байх шалтгаанууд
2014/06/15
Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ асуудлыг энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр байгаа. Харамсалтай нь энэ хуулийг дэмжихгүй, хэлэлцэхгүй байх хэд хэдэн шалтгаан байгаа юм.
· Энэхүү хуулийн төслөөр бол одоо хэрэгжиж байгаа хуулийнхаа цоорхойг нөхөж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ зоосны нүхээр хорвоог харж, яахаас ч буцахгүй мэт авирлаж байгаа юм. Тодруулбал хилийн зурвас, дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа явуулахыг энэ хуулийн төсөлд тусгажээ.
· УИХ-аар шийдвэрлэдэг улсын хилийн зурвас газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг өөрчилж, Засгийн газар хараа хяналтгүй дангаараа хэрэгжүүлэх санаархлаа хуулийн төсөлд тусгасан байгаа юм.
· "урт нэр"-тэй хуулиар хязгаарлагдсан ордуудыг стратегийн ордод авч ашиглахыг энэхүү хуулийн төсөлд тусгасан байгаа.
· Нөгөө талаас энэхүү хуулийг хэлэлцэн баталбал төрийн байгууллагын шат дамжлага, хүнд суртлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад хандсан таатай нөхцөл байдлыг дордуулж байгаа хэрэг юм. Тухайлбал ашигт малталын салбарт шинэ бүтэц бий болгож төрийн данхар нүсэр бүтцийг нэмэх, хайгуулын лиценз олгох асуудлыг АМГ, Уул уурхайн яам, Засгийн газар гэх мэт олон шатаар дамжуулахаар хуульчилсан нь хүнд суртал, авлигал хээл хахуулыг бий болгох нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
· АН, МАХН-МҮАН-ын нөхдүүдийн сонгуулиар амлаж байсан амлалтаасаа буцаж байна. Засгийн газрыг ашигт малтмалын салбарт дэвшүүлсэн зорилтоосоо татгалзаж байгаагаа Тодруулбал, "Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн "Ажилтай, орлоготой монгол" бүлгийн 25 болон 31 дэх заалт:
Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгох; Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 3 дугаар бүлгийн 38 болон 39 дэх заалт: Оюутолгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө; Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна.
Энэ мэтээр уг хуулийн төслийг хэлэлцэхгүй байх олон шалтгаан байна. Ядаж л хэлэлцэж байгаа бол санал хураахад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан УИХ-ын гишүүд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу оролцохгүй баймаар…
Эдийн засгийн хямралын далбаан дор Засгийн газар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дахин олгож, эрх мэдэлтнүүд гадныхантай сүлбэлдэн авахаар санаархаж байгаа энэ үйлдэлд хариуцлага тооцуулмаар. Үг, үйлдэл нь зөрж, ард түмнээр тохуурхаж, үр хойчоо, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаагаа Засгийн газар ухамсарлаад хуулийн төслөө эргүүлэн тат!!!
А.Баярмаа
Зочин · 2014/06/17
Nuraagaad bai,bugd ijil, segsiigeed l negen jigd...uuruus n uur uhaantangui,uzsenees n uur gaikhamshiggui,mongoloos uur gazar n******* met...
Зочин · 2014/06/16
Luu nii xool
Зочин · 2014/06/16
Oyu tolgoi mongoliig tsølømj baina. Tuumees Oros ulstai hamtarj ajillaj.
irged · 2014/06/16
Mongolchuud Uul uurhaig Oros ulstai hamtarna.
irgen · 2014/06/16
Dubai shij tom barih mungiig yaaj zaraad sanhuugiin tailangaa uzuul.
irgen · 2014/06/16
Oyu tolgoi canhuugiin tailangaa .. Mongolchuud bidend gargaj . Yatad ruu her ashigt maltmal gargasaniig harij