Өнөөдөр 12:33 цагийн үед СБД-ийн 3-р хороо Далай ээж зах гал гараад байна дуудлагаар ГТУА 10-р ангийн тасаг очиход Миний сүлжээ дэлгүүрийн зүүн хойд талд В1 давхарт агааржуулалтын системийн доор хөргөгчний пирон шатаж байсныг унтрааж ажиллалаа.

Уг гал түймэрт Миний сүлжээ дэлгүүрийн гурван ажилтан түлэгдсэнийг ЯТТ-ийн 103-т хүлээлгэн өгчээ. Ослын улмаас хоёр иргэн нас барж нэг иргэний биеийн байдал хүнд байна.