Ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ ингэж шалгаарай
2023/06/27
2023 оны долдугаар сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг нэмэх шийдвэр Засгийн газраас гараад буй.
Ингэхдээ цалингийн мэдээлэл нь алга болсон 161,000 хүний тэтгэврийг 10%-аар нэмэх бол 486,000 ахмадын тэтгэврийн зөрүү арилж, жигд нэмэгдэнэ хэмээн сайд нар мэдээлж байв.
Ахмадууд тэтгэврээ хэрхэн нэмэгдэж байгааг www.ndaatgal.mn сайтад хандан шалгах боломжтой болжээ. Уг сайтын "Өндөр настны тэтгэвэр тооцох" хэсэгт мэдээллээ оруулаад Бодох товчийг дарахад тэтгэврийн өөрчлөлтийн хэмжээ гарах юм байна.
Харин шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах хүсэлтээ ehalamj.mn системд бүртгүүлнэ гэдгийг ХНХЯ-наас хэлж байна.
Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийнхан хүсэлт гаргах шаардлагагүйг салбарын сайд мэдээлсэн билээ.
Энэ талаар маргааш 13:30 цагт ХНХЯ-наас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлажээ.
Хэвлэлийн хурлаар төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, тэтгэврийн, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний нөхөн олголт, шинээр төрсөн хүүхдээ хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамруулах зааврын талаар болон www.ndaatgal.mn-ээр тэтгэврийн өөрчлөлтийн мэдээллээ шалгах зааврыг танилцуулах аж.
DR. ADITYA · 2023/07/03
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Зочин · 2023/06/28
IIIM YM BHGUI BNSHDEEE
Баяржаргал · 2023/06/27
МЗ95021021