"Хутга барьж танхайрсан иргэнд зөрчлийн хэрэг нээж, ачилтын компанийн үйл ажиллагааг зогсоосон
2023/06/28
ЗХУТ-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн дарга С.Бямбасүрэн
Буруутай зүйл хийсэн ачигч машины ажилтан болон гэрээ байгуулж ажилладаг байгууллагынхаа өмнөөс үйл ажиллагаа хариуцаж ажилладаг хэлтсийн даргын хувьд нийт ард иргэдээс уучлал гуйж байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төв нь өнгөрсөн онд зүйл шилжүүлэх үйл ажиллагааг гэрээ хийх эрхийг шилжүүлж авсан. Ингээд 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 15 ААН-тэй гэрээ байгуулан, гэрээний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
2023 оны гуравдугаар сард үйл ажиллагаа эхэлснээс хойш 120 иргэнээс өргөдөл гомдол ирсэн. Эдгээр гомдлыг цаг хугацаанд нь бүрэн хариу өгч, шийдвэрлэж ажилласан. Өргөдөл гомдлын тоо өмнөх оны мөн үеэс буурсан байсан. Мөн ёсзүйн асуудалд ч хатуу чанга шаардлага тавьж ажилладаг.
Өчигдөр болсон явдлын тухайд "Баян Хаяабуса" ХХК нь найман ажилтантай дөрвөн ачиж зөөх тээврийн хэрэгсэлтэй компани байсан. Тухайн ажилтан нь эмийн эзэмшлийн 10 33 УАН тээврийн хэрэгслийг ачих үед хоорондоо маргалдсан. Тухайн тээврийн хэрэгслийн кабинд байсан Цэрэнтогтох гэгч нь хутга гарган ирж танхайрсан үйл явдал бичлэгэнд гарсан байгаа.
Энэ асуудлыг БГД-ийн цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг нээж шалгаж байна. ААН-ийн үйл ажиллагааг мөн түр зогсоосон байна. Хууль хяналтын байгууллагын шалгалтын шийдвэр гарсны дараа, дараагийн арга хэмжээг авна" гэв.
DR. ADITYA · 2023/07/06
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
төр · 2023/06/29
Машин журамлах асуудлыг төр хариуцах нь зөв. Эс бөгөөс олз хайсан хулгайчуудыг тэжээх, амьжиргааны эх үүсвэр болж хувираад байнаа. Машиныг ачих биш цоожлох аргыг хэрэглэх нь зөв шүү. Машиныг нь ачиж яваад эвдэлж, гэмтээсэн тохиолдол цөөнгүй байна. Утсаа тавьсан байхад эзэн рүү нь залгах заалтыг журамд оруулах. Эзэн нь ирчихээд байхад машиныг нь аваад зугтааж байна шүү дээ. Энэ чинь улаан цайм дээрэм биз дээ. Дэг журам сахиулах ажил бол төрийн үүрэг шүү дээ. Хувийн компаниудыг оролцуулах шаардлага байхгүй.
Сайхнаа · 2023/06/28
Үйл ажилгааг нь бүр цуцалах хэрэгтэй ачилтын компаниуд дэндүү дээрэнгүй чанга яригчаар залгах утсаар дуудах үйлдэл хийдэгүй жолооч нь ирсэн л бол машиныг нь өгдөгүй бүр эзнийг нь зодож байгаад авч явна машинд нь хүн байхад авч явна