Үндэсний бөхийн ам авах үйл явцыг дэлгэцээр дамжуулахаар болжээ. Мөн хүчит бөхийн барилдааны дүрэмд дараах өөрчлөлт  орно.

-Бөхчүүдийн ам авах явцыг ил тод болгож, цахимд шилжүүлнэ.

-Дөрвийн даваа дуусмагц тавын давааны ам авхуулсны дараагаар завсарлана.

-Нэг бөх таван минутад багтаан ам авна.

-Ам авахдаа утсаар ярихыг хориглоно.

-Өмнө нь зөвхөн Дархан аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлдэг байсан бол аварга цолтой  бөхөд хүндэтгэл үзүүлнэ.

-Монгол туургатны /Тува, Өвөр Монгол зэрэг.../бөхчүүд төрийн наадамд зодоглож болно.

-Бөхийн цолыг дуудахдаа харьяалагдах спорт хороо, нутаг ус, цолоос гадна ганцхан ивээн тэтгэгчийг дуудуулна.

-Идэвхээр барилдааныг үнэлэх дүрэм хэвээр үйлчилнэ. Үндсэн барилдаан 40 минут байна.