2023 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтын бүртгүүлэх сүүлийн хугацаа дуусахад тав хоног үлдсэн байна. 

Тодруулбал хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 хүртэл амжиж бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас санууллаа. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.