Хонь нийлэх үеэр найман ишиг авсан гэж эхнэр, нөхөр хоёрт 2-2.6 жилийн ял оноожээ
2023/07/03
Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 2021 оны намар хоёр айлын хонь, ямаа нийлж, малчид цагдаа дуудан бичлэг хийж, тоолж салгуулсан байна.
Гэвч үүнээс хойш хэсэг хугацааны дараа малаа нийлүүлсэн айл найман ишиг дутсан хэмээн хуулийн байгууллагад хандаж, улмаар эхнэр, нөхөр хоёрт 2-2.6 жилийн ял оноож, цагдан хорьжээ.
Ой хоёр сартай нялх хүүхэд, наян настай ээж, 12 настай хүү хоригдсон иргэдийн ард буй. Өнөөдөр тухайн иргэдийн том хүү, ээж нь хэвлэлийн хурал хийлээ.
Хохирогч гэх иргэдийн хүү "Найман ишиг авсан хилс хэргээр ээж минь 2 жил, аав минь 2.6 сарын ял авсан. Ард нь наян настай эмээ, дүү нар маань үлдсэн. 12 настай дүү мал дээрээ ганцаараа байгаа. Би эцэг эхээ хулгай хийсэн бол гомдоллох эрхгүй. Нялх дүү минь юм идээгүй удаж байна. Яагаад иргэний ард нь амьдрал байдгийг боддоггүй юм бэ. Би одоо Хэнтий аймгийн шүүх, цагдаа, прокурорт итгэхгүй байна. Зөндөө явсан, холбогдох хариуцах хүн олдоогүй. Хоёр айлын малыг салгаж байхад манай 61 хонь алга болсон гээд өргөдөл өгсөн ч биднийх байхгүй. Дахиад өгсөн ч байхгүй. Гэтэл айлын найман ишигний нэхэмжлэлээр аав ээжийг минь яллаад хорьчихсон. Хэнтий аймагт үнэн мөнөөр шийдэж чадахгүй бол би шийдэх хүртэл нь явна. Талбай дээр суулт хийнэ. Бид нар учраа олохгүй ямартай ч энд ирлээ. Найман ишиг авсан гэж гүтгээд 2-2.6 жилийн ял өгнө гэж санаанд ч багтахгүй байна. Арай ч ингэнэ гэж бодоогүй. Яаж ч бодсон 8 ишигний төлөө ингэж олон хүнийг хохироож байгаад үнэхээр гомдолтой байна.
Манай улсад сум орон нутагтаа сайхан амьдарья гээд уриалдаг. Гэтэл бодит байдал дээр ийм байна. Манай ээж энэ нутгийнх, тэгэхээр нөхөр нь гадных гээд ингээд гадуурхаад дарамталдаг. Аав минь мал дээр гарсан эхний хоёр жил морь унаж чадахгүй явган явдаг байсан. Тэгэхэд сумын залуус ална хядна, Ононгийн мөсөн доогуур шургуулна гэж дарамталдаг байсан. Хилсээр бас үхрийн хэрэг тохох гэж өмнө нь хорьж байсан. Энэ мэтээр хэлмэгдсэн хүмүүс зөндөө бий гэж ээж эргэлтээр очиход хэлсэн. Хөгжлийэ банк, нүүрсний хэрэг гээд томчууд идэж уугаад зүгээр л явж байхад, ээж аавыг минь найман ишиг авчихсан гэж гүтгээд ялласанд гомдож байна. Үнэн байсан бол бид нар энд ирэхгүй гэдгийг хүмүүс ойлгоосой" гэлээ.
Б.Даариймаа: Ой хоёр сартай зээ минь хоол идэхгүй, хаймар соосог л идэж байна
Харин хилсээр хоригдсон гэх малчин эмэгтэйн ээж Б.Даариймаа "Эмээ нь 80 настай. Улс оронд олон жил нэр төртэй ажилласан. Миний хоёр хүүхдийг буруу шүүж охин, хүргэн хоёрыг нь минь хориод байна. Би хулгай гэж мэдэхгүй хөгшин. Айлын мал нийлж л байдаг. Салгаад авч л байдаг. Хөрш айлын залуус дандаа мотоциклоор хониндоо явдаг. Манай тэр хөдөө байгаа 12 настай хүү явган явдаг. Ямар нэг зорилгоор нийлүүлсэн юм болов уу гэж одоо бодож байна. Тэр үед охин минь 8 сартай жирэмсэн байсэн. Хүргэн хадланд явсан байсан. Тэднийх цагдаа дагуулж ирээд ялгуулсан, ялгаад ав гэж хэлсэн. Тэр үед бичлэг хийж, бүгдийг нь авлаа 5-6 удаа тооллоо гэж хэлсэн. 2021 он шүү дээ. Гэтэл одоо болохоор 8 ишиг дутсан гээд хэрэг гаргаж ирсэн. Энэ ой 2 сартай хүүхэд унд идэхгүй, хаймар соосогноос салахгүй байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, сайд Х.Нямбаатартай эмээ нь уулзмаар байна" гэв.
Эмээ, зээ хүү хоёр төрийн дээд удирдлагууд энэ хэргийг анзаартал төв талбайгаас явахгүй гэлээ.
Зочин · 2023/07/06
SEXSR80955877
нэр · 2023/07/06
Монголоо алдаж байгаа юм байна даа
DR. ADITYA · 2023/07/06
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
хуулийнхан хэцүү хүмүүс · 2023/07/04
Шүүхийнхэн хэцүү дээ
Зочин · 2023/07/04
Жар шахам хонь хулгайлсан хулгайч нар л юм билээ , нутаг орныхоо нэрийг баастсан этгээдүүд . Өрөвдүүлэх гэж худлаа мэдээлэл өгөх нь хуулиар хориотой л байх .
бат · 2023/07/03
Шүүхийн өмнө ядарсан иргэн яаж шийтгүүлдэгийн тод жишээ гэхэд ард түмэн минь энэ ёр зөв үү төрийн төлөө дугарах хөдлөх болоогүй юу