ОХУ-ын Ерөнхий прокурор Монголыг барууны нөлөөнөөс хамгаалахад хамтарч ажиллахыг Хятадаас хүсчээ
2023/07/17
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилсан ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов барууны орнуудын нөлөөнөөс Монгол улсыг хамгаалахад хамтарч ажиллах саналыг Бээжингийн эрх баригчдад тавьсан байна.
Энэ тухай "Российская Газета" сонин: "Пүрэв гарагт Хятадын Коммунист Намын хууль, бодлого зохицуулалтын асуудал хариуцсан улс төрийн товчооны гишүүн Чэнь Вэньчинтэй уулзахдаа “Та ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай манай дотоодын хөрш Монгол улсад өрнөдийн орнуудын нөлөө нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын талын оролцоотой Орос-Хятадын яриа хэлэлцээг эрчимжүүлэх талаар ярилцах шаардлагатай байна" гэж өгүүлжээ.
энэ арай хэтэрчээ · 2023/07/17
ОХУ ч их буруу бодлого явуулдаг болжээ. ОДОО 2023 он шүү, социализмын үеээ бүү эргэн сана.