Хулгайд алдагдсан процесорыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ
2023/07/18
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгээс дүрс оношилгооны компьютерийн процесор хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгаж, хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоон, хулгайд алдагдсан процесорыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.