РЦНК-н хажууд барилга барих гэж буй “ЦЭЭБ” ХХК-ы үйл ажиллагааг түдгэлзүүлж, шалгуулахаар болжээ
2023/07/26
РЦНК орчмын асуудал сүүлийн үед газар аваад буй. Тухайн орчмоос сонгогдсон гишүүний хувьд өнгөрсөн хугацаанд ажлын алба, нийслэл, дүүргийн удирдлагуудтай олон удаа газар дээр нь ажиллаж, асуудлыг шийдвэрлүүлнэ гэдгээ оршин суугч, иргэдэд хэлж, холбогдох албан бичгийг шат шатны байгууллагад хүргүүлж байсан.
Тэгвэл өнөөдөр хотын дарга хамгаалалтын ажилтнуудаар хамгаалуулж, барилгын ажлаа эхлүүлээд байсан "ЦЭЭБ" ХХК-ны үйл ажиллагааг түдгэлзүүлэн шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авах захирамж гаргана гэдгээ мэдэгдлээ.
Нэг хүн, нэг компанийн эрх ашгийн төлөө биш нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гарах болсонд талархалтай байна. Бидэнд бетонон ширэнгэ биш, ногоон байгууламж, ээлтэй орчин хамгийн их хэрэгтэй байгаа билээ.
Зочин · 2023/07/26
ногоог зүлэгтэй мод ургасан агаарт гардаг талбайг мөнгөний шуналтнууд барилга барьж модыг нь хядаад дуусгасан. Одоо ханаж цадаж болсон баймаар юм даа
Зочин · 2023/07/26
зөв засаг даргад талархаж байна олон түмнээ бодсон хүнд бид талархана