Улаагчны хар нуурын орчимд ариун цэврийн дөрвөн байгууламж барьжээ
2023/07/26
Улаагчны хар нуурын бүсэд ариун цэврийн дөрвөн байгууламж барьж, өнөөдөр ашиглалтад оруулсан байна.
Аялагчдын хамгийн их очдог цэг болох Зэгстэй нуурт хоёр, Уртын булгийн адагт нэг, нуурын дээд хэсэгт нэгийг тус тус барьж, хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгчээ.
Ингэхдээ бохирыг хөрс рүү нэвчихгүй байлгах үүднээс кальцо байршуулж хийсэн байна. Уг бүтээн байгуулалтын санхүүжилтийг Завхан аймгийн Засаг дарга долдугаар сарын 23-нд шийдсэн аж.
Ташрамд дурдахад Улаагчны хар нуурын отоглох цэг орчмоос 500 килограмм нойлын цаас, гурван тонн хогийг цэвэрлэсэн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлж байв.
Зочин · 2023/07/26
Арай л оройтож бна уу үгүй юу