1990-ээд оны үед бензин, цахилгаан хосолсон хөдөлгүүрт Prius загвараараа автомашины ертөнцөд хувьсгал хийж байсан Японы Тоёота компани цахилгаан хөдөлгүүрт автомашины салбарт мөн хувьсгал хийхээр бэлдэж байна.

Саяхан тус компанийн технологи хариуцсан захирал Хироки Накажима хатуу төлөвтэй батарейн технологийг үлэмж хэмжээгээр сайжруулах материалыг илрүүлсэн тухай хэвлэлд ярьжээ.

Үүний үр дүнд анхны хатуу төлөвт батарейтай цахилгаан автомашины загварыг Тоёота 2027 онд зах зээлд танилцуулахаар төлөвлөсөн байна.

Ийм батарейтай автомашин нэг удаагийн бүтэн цэнэглэлтээр 1,200 км хүртэл зам туулах ба батарей нь ердөө 10 минутад цэнэглэгддэг байх гэнэ.

Улмаар хоёрдугаар үеийн хатуу төлөвт батарейг зохион бүтээснээр дээрх үзүүлэлтүүдийг 1,500 км, 10-аас бага минут болгох боломжтой гэжээ.

Одоо зах зээлд борлуулагдаж буй цахилгаан автомашинуудаас Tesla Model Y загвар бүрэн цэнэгээр 530 км зам туулж, зөвхөн Tesla Supercharger тусгай цэнэглэгчээр 15 минутад бүрэн цэнэглэгддэг юм.

Тоёота компани хатуу төлөвтэй батарейн технологийн судалгаагаар дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн дунд тэргүүлдэг бөгөөд 1,000 гаруй патент эзэмшдэг юм байна.

 

Эх сурвалж: Top Speed