Төрийн тэргүүнүүдээ гутаах нь монгол төрийг гутаан доромжлохтой ижил
2023/08/01
Завхан аймгийн 100 жилийн ойн нээлтийн ёслолд тус аймгийн уугуул Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, Нацагийн Багабанди нар уригдан оролцож , наадамчин олонд баярын мэндчилгээ дэвшүүлсэн.
Завхан нутгийн ард түмэн хутагт хувилгаадаасаа гадна Монгол Улсын анхны хоёр Ерөнхийлөгчийг төрүүлсэн гэдгээрээ бахархдаг. Энэ бол арга байхгүй төр түмний бахархал мөн.
Харин нийтийн сүлжээнд хоёр Ерөнхийлөгчийн нээлтийн ёслолд оролцож байгаа зураг хөргийг тавиад хэн хүнгүй элдэв дээдээр доромжилж, эрээ цээргүйгээр бах таваа ханган дайрцгаалаа.
“Улсаа худалдсан увайгүй хоёрыг яах гэж ингэж өргөмжилнө вэ. Аймгийнхаа ойг гутаалаа” гээд л шуугичихсан. Хөндлөнгийн хүн бол “улсаа зараад идчихсэн аюултай хүмүүс юм байна” гэж бодохоор. Бүр тэгж сэжиглэхээр тал бүрээс нь улайран дайрцгаалаа. Төрийн тэргүүн байсан хүмүүс рүүгээ ингэж нус шүлсээ үсчүүлэн, бүдүүлгээр дайрч доромжилсон нь зөвхөн энэ удаад ч биш. Ерөөсөө монголчууд бид төрөө зүхэж, төр рүүгээ нулимж, төрийг удирдаж байсан хүмүүсээ бараг нохойноос дорд үзэж, тэднээс болж л ядуу гуйлгачин амьдарч байгаа мэт бүр нэг заналтайгаар үзэн яддаг.
Хэдэн жилийн өмнө наадмаар бас яалаа. Н.Багабандийг алтан бүс бүсэллээ гээд баахан зүхэцгээсэн. “Монголын баялгийг ганцаараа гударч байна. Оюу толгойгоос хэдэн зуун сая долларын цалин авч, бараг л Оюу толгойг ганцаараа идэж байна, ямар ханаж цаддаггүй юм бэ” гээд л сүйд болцгоож байсан. Ингэж бид монгол төрийг удирдаж ирсэн, Монгол Улсын бэлгэ тэмдэг болсон эрхэм хүмүүсээ шавар шавхайтай хутгаж, нэр төрийг нь гутаан доромжилж байгаа нь эмгэнэлтэй.
Төр төмбөгөр ёс ёмбогор гэж үг бий. Төрийн тэргүүн байсан хүмүүсийг гутаана гэдэг нь монгол төрөө гутааж байна гэсэн үг.
Монголчууд бид өөрсдөө төрт ёсоо эрхэмлэн хүндэтгэхгүй юм бол өөр хэн тэгээд энэ улс гэрийг, энэ төрийг чинь хүндэтгэн дээдэлж, хайрлан хамгаалах юм бэ П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гээд энэ хүмүүс сайн ч бай муу ч бай, ямар ч гэсэн Монгол Улсыг удирдаж ирсэн түүхэн хүмүүс. Муу ч сайн ч эдгээр хүмүүсийг монголчууд бид өөрсдөө л сонгож, төр засгаа удирдуулсан. Тэд гадны тавиул лав биш. Бидний өөрсдийн маань итгэл хүлээлгэн сонгож монгол төрийн тамгыг бариулсан хүмүүс.
Тэгэхээр бид өөрсдөө сонгочихоод эцэс сүүлд нь элдэв дээдээр харааж зүхэж дайрч давшлах нь утгагүй. П.Очирбат бол 1990-1992 он хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992-1993 онд шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд мөн Ерөнхийлөгчийн албыг хашсан ийм хүн. Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын үед АИХ- ын Тэргүүлэгчдийн дарга, Ерөнхийлөгчөөр сонгогдон хүчин зүтгэхдээ шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлуулах, эрх зүйт төр, ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засагт шилжих, гадаад бодлогыг нээлттэй болгох талаар их зүйл хийсэн гэж үнэлэгддэг.
Мөн “ Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж, богино хугацааны дотор АНУ-ын хоёр ерөнхийлөгчтэй гурван ч удаа уулзаж Монгол Америкийн харилцааны зарчмыг дэлхий нийтэд зарлан тунхагласан зэрэг улс
орны хувь заяатай холбоотой олон түүхэн шийдвэрийн эзэн гэгддэг. Зөвлөлтөөс асуулгүй монголчууд өөрсдөө сонгосон анхны Ерөнхийлөгч, төрийн тэргүүн. Энэ утгаараа улс төрийн тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар сэргээж эхэлсний билгэдэл нь Пунсалмаагийн Очирбат мөн гэж төр нийгмийн зүтгэлтнүүд үздэг. Төр эрхэмсэг байх утга ёсны бэлгэдэл болсон эрхэм дээд хүмүүсээ бид харийн дайсан мэт үзэн ядах болсон нь харамсалтай.
Гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаярыг оймстой хөлийг нь гозолзуулан хүчээр баривчлан шоронд хорьж, яаж гутааж доромжилсон билээ. Н.Энхбаяр гэдэг хувь хүний асуудал биш Ерөнхий сайд, УИХ-ын дарга , Ерөнхийлөгч байсан хүний асуудал тэгэхэд яригдсан. Тухайн үед “Өдрийн сонин” “Хууль шүүхийнхэн минь дээ, Энхбаярыгаа одоо болно оо. Цагийн юм цагтаа гэдэг. Бүх зүйл өнгөрсөн хойно ингэж тамлаж байгаа нь
дэндүү буруу жишиг тогтоож байна. Энэ бол Монголын хууль хийгээд ёс суртахуунд асар хорлонтой зүйл” гэж бичиж, уг асуудлыг хөндөж байсан.
Гол нь төрийн тэргүүн байсан хүмүүсийг ингэж гутааж, нэр төрийг нь шороотой хутгах нь төр ариун байх ёсонд муугаар нөлөөлж байна. Хэрвээ ийм ёс зүйгүй жишиг тогтвол улс орны ирээдүйд асар хорлонтой гэдгийг сануулж байсан юм. Тэгвэл сүүлийн үед энэ байдал улам даамжирч, төрийг удирдаж байсан эрхмүүдээ улам бүр үзэхээ байж, үгийн муугаар хэлэх болсон нь сайны ёр биш. Мэдээж төрийг удирдсан хүн алдаа оноотой байж таарна. Улс орноо нийгэм эдийн засгийн өөр түвшинд хүргэх боломж бололцоо дахиад байсан байж болно. Түүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй байж болно. Гэхдээ тухайн хүний Монголын түүхэнд байгуулсан ямарваа нэгэн гавьяаг үгүйсгэж болохгүй.
Алдаа оноотой ч гэсэн монгол төрийг удирдаж, төрийн хар хайрцаг ны бодлогыг зангидаж байсан, НҮБ-ын индрээс улсаа төлөөлж үг хэлж байсан, гадаад оронд Монгол гэх итгэл үнэмшлийг төрүүлж байсных нь төлөө бид үе үеийн төрийн тэргүүнүүдээ хүндэтгэх ёстой. Үндсэндээ Монгол Улс оршин тогтнохуйн бэлгэ тэмдэг нь байсан гэдэг үүднээс хариуцлагатай, ёс төртэй хандах учиртай. Дэлхийн соёлт улс орнууд төрөө эрхэмлэх чанар гэдгийг ёс жаяг мэт баримталдаг. Төр эрхэмсэг орших нь улс орны мөнхийн баталгаа гэж тэд үздэг. Яг ийм ойлголтоор төр засгаа тэргүүлж ирсэн, өөрсдийг нь төр гэж харж, биширдэг хүмүүсээ эрхэмлэдэг байна.
Д.Батболд
Зочин · 2023/08/04
S AWN80955877
Зочин · 2023/08/04
Төрийг төр биш амин хувдаа ашигалсан болохоор бид улныхан болцгоосон . Бидний мэдэх Ю Цэдэнбал , Ж.Батмөнх дарга нарт юу байсан эх орон ард түмэн нь байсан . Энэ нөхдүүдэд юу байна хулгаалсан хумсалсалсан монголын баялаг тусгай хангамж хээл хахуул нь байх юм даа . Үүнд нь төрөө зүхээгүй тэнтгэр нөхөдүүдийг зүхсэн юм шүүдээ
Orgil · 2023/08/04
Хцццц, ямар олигтой юм хийсэн биш ажил хийхгүй хулгай луйвараа хийсээр байгаад дууссан муу сайн хулгайчууд
Зочин · 2023/08/04
SEKSDI80955877
пялдага · 2023/08/04
ойлгол оо даргаа дахиж тэгэхгүй ээ
Gankhuyag · 2023/08/04
Tegehgui yahii yu hiisii naad durakuud chin odoo bgaa mongol ulsiinhaanuur tsaraig Har ovdh mini naaduul chin ugheleh olon tumnii umnu garah erhgui
Зочин · 2023/08/03
Улсаасаа баян болтол улсаа луйвардчихсан хулгайчуудыг хүндэлвэл өөрийгөө доромжилсон хэрэг болно
Uneeen unen · 2023/08/03
Chuluu shidehgui yaasiin...
Зочин · 2023/08/03
Олны үг ортой Ханаж цадахаа мэддэгүй Амилсан бэрдүүд түй
Зочин · 2023/08/02
TANILTSN80955877
Зочин · 2023/08/02
бясаа жоом бөөс
балайболд · 2023/08/02
юу бичихээ мэдэхгүй малан бомбоо юу тарьсан тэрийгээ л хурааж байгаа адгууснууд ш дээ, жаахан юм уншиж логиктой бодож бич за бичээд ч хэоэггүй хэзээ ч үл засрах хөлдүү толгой байна
ХУЦ СДА МИНЪ · 2023/08/02
ХҮНДЛҮҮЛЭХ, ЗҮХҮҮЛХИЙГ ӨӨРСДИЙН ҮЙЛЭЭРЭЭ ИЛ БОЛГООД БАЙХАД ХУДЛАА БӨГС ДОЛООЖ МАГТАХ УУ.... ЧАДАХГҮЙ ЭЭ ЧИ Л ӨӨРӨӨ ДОЛООДОГ ЮМ БГАА БИЗ...
Зочин · 2023/08/02
ОЛИГТОЙХОН БАЙСАН БОЛ АРД ТҮМЭН ХҮНДЛЭХ БАЙСАН, ОЛИГГҮЙ ХУЛГАЙЧУУД, БАС ЗАХИАЛГААР ЮМ БИЧҮҮЛЖ ӨӨРСДИЙГӨӨ ӨМӨӨРЧЭЭ, АРД ТҮМНИЙ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧУУД
Зочин · 2023/08/02
Харин тийн наадмын талбайд олон хүний өмнө нүдний булайнуудыг чийжаанд суулгааж явуулаад дургүйг нь хүргэж яаж байгаам
Зочин · 2023/08/01
S XNE80855877
Зочин · 2023/08/01
DYR TAASHAALDN80855877
Зочин · 2023/08/01
S AWI80955877
Зочин · 2023/08/01
За зайлаа. Олны үг ортой шүү новшоо.
Зочин · 2023/08/01
SEKSDN80955877
Үнэн · 2023/08/01
Улс орноо хөгжүүлсэн удирдагчид, ерөнхийдлөгчийг ард иргэд нь магтдаг. Гэтэл улс орноо авилгалд живүүлж, иргэдээ ядуу, ажилгүй болгон хаяж, өөрсдөө л баяжихын төлөө ажиллаж ирсэн хүмүүсийг иргэд муулахаас өөр яах билээ. Хойд Солонгос дарангуйлагчаа магтдаг шиг тэднийг магтах ёстой юм уу?
Зочин · 2023/08/01
Хүндлэл хүлээхээр юу хийсэн бэ ? Улс эх орноо зарж өнөөгийн муухай эх орныг л бидэнд өгч байгаа биздээ ... Байгалийн баялгаа ухуулж , газар шороогоо гадныханд өгсөн энэ хүмүүс хүн мөн үү ? Юу тарина түүнийгээ л хүртэнэ ..
зочин · 2023/08/01
ажил голоод байгаа учир ажилгүй л гунхана шүү дээ! Ажлын байр хаа сайгүй байна. Тогтвортой ажиллахыг хүсдэггүй, зүгээр хэвтэж байгаад тэнгэрт тулсан цалин авахыг хүсэгчид, арчаагүй залхуус зөндөө болж дээ!
SEKSY · 2023/08/01
DYYDLGAAR XNE80955877
Зочин · 2023/08/01
SEKSEER TOGLI80955877
Зочин · 2023/08/01
Хүндлэл хүлээхээр юу хийв??
Зочин · 2023/08/01
SAIXAN TANILTSI80955877
zochin · 2023/08/01
olon jil ajil oldochgui yduu zuduu gozooj bna. Ene bugded Battulgaas busad n ich buruutai yeiin yed deerchi luivarchid charaagdaj zuchegdej gozooch bolno
Түмэнгийн Батбаяр · 2023/08/01
Төрт ёсоо хүндлэх зан чанар Монголчуудад бий.. олон мянган жил үе дамжин уламжлагдан ирсэн нь ч үнэн.. Тэхдээ доромжлох, шүүмжлэх хоёр ч ялгаатай ойлголт шүү.. Жамсрангийн хүү Самбуу агсныг хэн ч гутаан доромлох нь бүү хэл шүүмжлэхгүй л байгаа биздээ..
Зочин · 2023/08/01
40NASNI ERTEI80955877 SEKSEER
Зочин · 2023/08/01
SAIXAN TANILTSN80955877
Зочин · 2023/08/01
Монгол орон бар болсон уу. Тэтэм үг гээд баахан донгосоод ном бичээд хүүхэд бүрт тэр номыг шахаад байсан монголчууд тийм айхтар хүмүүжилтэй болсон уу. Багабаньд өөрөө энэ номныхоо эсрэг хүн гэдэг нь батлагдсан биз дээ. Завханчууд монголыг ядууруулсан энэ хоёрыг машинд суулгаад тахиж байгаа бол монголчуудынхаа эсрэг биднийг дорд үзэж байна гэсэн үг. Монголчуудыг монгол биш хужаа төрхөмд нь оруулсан хүн П. Очирбат 3 үеийн түүхгүй болгосон хүн шүү дээ. Үүнээс хойш ямарч цустай хүн монголыг удирдаж болно гэсэн хүн шүү дээ. Монгол Завханчуудаар удирдуулаад лав хөгжихгүй юм билээ.
Tsogt · 2023/08/01
Жирийн иргэн хүний хувьд ТӨРИЙН ТЭРГҮҮН-үүддээ ингэж хандах маш буруу жишиг байх гэж эмзэглэж байна. Гэхдээ жирийн иргэнээ яаж амьдруулж байгааг нь бодохлоор СЭТГЭЛ эмтэрдэг юм. Миний хувьд/надтай адил хүмүүс ч зөндөө байгаа байх даа/ 18 настайгаасаа өнөөдрийг хүртэл ТӨРИЙН албанд цалингаас цалингийн хооронд албаа тасралтгүй хийж байгаа мөртлөө байрны зээл төлөөд өнөөдрийг хүрсэн. Би төрд 41 жил 59 нас хүртлээ ажиллахдаа төрийн ажлыг чин сэтгэлээсээ нэр, төртэй хашиж ирсэн. Ямар нэг ял, шийтгэл хүлээж яваагүй. Шагнал урамшуулал ч горьдож яваагүй дээ. Гэтэл ТӨРИЙН жирийн алба хаагч миний амьдралыг УЛС ТӨРЧИД, ДАРГА даамлуудтай харьцуулахад арай л ШУДАРГА БИШ байна аа. Ард түмэн минь үүнийг л эсэргүүцээд байгаа байх шүү. МОНГОЛЫН АРД ТҮМЭН маань их ухаантай ард түмэн гэдэгт БИ итгэдэг. ТӨРИЙН албыг ЦЭВЭРЛЭХ шаардлагатай байна......... Төрийн албанд бугшсан хулгайч, хүнд сурталтангууд зүсээ хувилгасан яргачид луйварчингуудыг ЗАЙЛУУЛЦГААЯ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2023/08/01
Төрийн тэргүүн хүн айл гэрийн өрхийн тэргүүн гэсэн үг. Би та нарийг удирдаан Азийн бар болгоно, Хөгжүүлнэ жаргаана гээд гэрээсээ хулгай хийгээд өөрсдөө алтан бүс зүүтлээ хулгайлсан аавуудыг хулгайлаад худлаа хэлээд хулгайлаад байг гэхүү, ерөнхийлөгч хийхдээ хулгай хийхгүй биднийхээ төлөө явсан бол төр явж байна гээд хүндэтгэхсэн. Өөрсдийгөө бодож хулгай хийсэн улсаа худалдсан аавуудыг хөөрхий муу аавууд байсан гээд бид өрөвдөх байсануу. Хүндлүүлэхийг хүссэн бол монголийнхоо төлөө чөмөгөө дундартал зүтгэхээ яасан юм бэ дээ. Харин занаад нулмаад өнгөрсөн нь их юм. Аавууд маань монголоо улныхан болгочихоод хүндлүүлнэ гэвэл би л лав хуцваа л гэнэ. Харин дутуудуулж ...
зочин · 2023/08/01
Гутаалгах юмаа өөрсдөө хийдэг бүгд хулгайчууд
Зочин · 2023/08/01
DYYDLGR80955877
Зочин · 2023/08/01
SEKSR80955877
Маам.Ганцогт · 2023/08/01
Халтмаагийн Баттулгаас бусад нь улс орныг маань самарсандөө .
Зочин · 2023/08/01
30NASNI ERTEI80955877
Зочин · 2023/08/01
TANILTSA XNE80955877
Зочин · 2023/08/01
SEKSDNE80955877
Очирбанди · 2023/08/01
Хаанаас тэжээлгэж бгаа DORGIO Вэ?
Монгол · 2023/08/01
За юун сүртэй юм бэ? Юун пялдага юм бэ! Гадаад оронд энэ байтугай л хэлдэг бичдэг. Муудсан юм алга. Наад 2 чинь гай л болсон болхоос яг үнэндээ гавьяатай улс биш шүү.
Зочин · 2023/08/01
S AWN80955877