Охид, эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан Сингапурын иргэнд 1.3 жилийн хорих ял оноожээ
2023/08/02
Монгол эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтанд оруулж, улмаар хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг хийж айлган сүрдүүлж, гадаад улсад худалдаалдаг байж болзошгүй гэгдэж байсан 64 настай Сингапур улсын иргэнд холбогдох хэргийг шүүх хурал болж, түүнд хорих ял оноожээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долдугаар сарын 19-ны өдөр Бүгд найрамдах Сингапур улсын иргэн Loh Sien Chi гэгчид холбогдох хэргийг шүүх хурал болсон байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 1 /Хувь хүний нууцад халдах/, 13.11 дүгээр зүйлийн 1 /Хувь хүний нууцыг задруулах/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил гурван сарын хугацаатай хорих ял оноожээ. Уг хэрэг нь хувь хүний нууцтай холбоотой учир шүүх хурал хаалттай явагдсан аж.
Шүүх хурлаар Сингапур улсын иргэн нь хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах гэмт хэрэг үйлдсэн болж, 1.3 жилийн хорих ял сонсжээ.
Хэргийг эргэн сануулахад Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас /2022.09.29/ дайчлан баривчилсан байдаг.
Уг хэрэгт холбогдсон 64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдтэй зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон нь нийтэд ил болсон.
Тухайн үедээ 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграммаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан таван эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байсан билээ.
Зочин · 2023/08/02
DYRAA TAWI80955877
авлига өгсөн байна · 2023/08/02
авлига өгсөн байна
Зочин · 2023/08/02
SAIXAN SEKSEER80955877
Зочин · 2023/08/02
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Зочин · 2023/08/02
33NASNI ERTEI80955877
Зочин · 2023/08/02
TANILTSN80955877
шаабар · 2023/08/02
Мөнгөний л хурал болж дээ. Манай шүүх шүүгчид гэж арай л юмаа.
Зочин · 2023/08/02
SEKSDN80955877