Олон нийтийн сүлжээнд даян аварга Н.Батсуурийг зөрчлийн тухай хуулиар шалгаж байгаа гэх мэдээлэл гарчээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч Д.Оюунаас тодруулав. 

Тэрбээр "Даян аварга Н.Батсуурийг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны наймын давааны үеэр улсын гарди Ц.Бямба-Отгон руу салаавч гаргасан гэх бичлэг олон нийтийн цахим сүлжээнд байгаа. Тус үйлдэлд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.28 буюу Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих гэсэн үндэслэлээр шалгаж байгаа.

Мөн тус хуульд холбогдуулан улсын болон аймгуудын баяр наадмын үеэр зөрчил гаргасан нэр бүхий 4-5 бөхийг шалгаж эхэлсэн" хэмээн ярилаа. 

зураг

 

legalinfo.mn