Цагдаагийн байгууллагад 2014 оны 6-р сарын 16-17-ны хугацаанд нийтдээ 35 хэрэг зөрчил бүртгэгдсэнээс 22 гэмт хэргийн эзэн холбогдогчийг шуурхай илрүүлэн шалгаж байна. Нийслэлд гэмт хэргийн гаралт бага, нөхцөл байдал тайван байлаа. 

БУЛААХ ГЭМТ ХЭРЭГ 
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон төвийн гадна гар утсаа булаалгалаа” гэсэн мэдээллийг 06-р сарын 16-ны 23.05-д шалгахад: “Б” /эр.36н/-ийн, марк тодорхойгүй гар утас 1ш, “Cyon” гар утас 1ш зэрэг эд зүйлийг Сүхбаатар дүүрэгт оршин суух “Б” /эр.35н/ бусадтай бүлэглэн булаан авсныг Бүргэд-113 чиглэлийн ХЖА д/ч Г.Сүхбаатар, а/а М.Нямдаваа нар илрүүлэн хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтэст шалгаж байна.
ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ
“Баянзүрх дүүргийн 21-р хороо дугаар тоотод хулгай орсон байна” гэсэн мэдээлэлийг 06-р сарын 16-ны 11.10-д авч шалгахад: Тус тоотод суух “Т” /эр.41н/-ын “Nokio” гар утас 100.000 төгрөг зэрэг эд зүйлийг “О” /эр.28н/ гэргч хулгайлсныг Сүлд-118-р чиглэлийн ХЖА д/ч Ц.Зоригт, а/а Ш.Амартүвшин нар илрүүлэн хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байна.