Хутга барьж танхайрсан Хятад иргэний хэргийг шалгаж байна
2023/08/04
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт жоншны асуудлаар маргалдаж, хутга барьсан БНХАУ-ын иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлээд байна.
Тэгвэл энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Хутга барьж танхайрсан гэгдэж буй БНХАУ-ын иргэн Ву Жи Хун гэгчид нь тухайн бичлэг цацагдсаны дараа Эрүүгийн цагдаагийн газарт хандаж "Өөрийнх нь хувьцаа эзэмшдэг жоншны уурхайтай холбоотой асуудал үүссэн" хэмээн гомдол гаргасан. Эл хэргийг шалгаж байгаа. Харин хутга барьсан асуудлыг мөн хэрэгт холбогдуулан шалгана" гэлээ. Харин өөр нэгэн эх сурвалж тухайн хутганы асуудлыг орон нутгийн цагдаагийн газар нь зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэдгийг тодотголоо.
Тухайн БНХАУ-ын иргэн Ву Жи Хун гэгчид нь хууль бусаар ан ангасан хэргээр шалгагдаж байгаа бөгөөд түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Зочин · 2023/08/05
TANILTSN80955877
Зочин · 2023/08/04
S AWNA80955877