Ахлах ангийн сурагчид нийлж багшаа зоджээ. Тодруулбал, Нийслэлийн ерөнхий боловсролын...дугаар сургуулийн ХI ангийн хоёр сурагч мэдээлэл, технологийн багшийгаа "Дүн аятайхан гаргаарай" гэх шалтгаанаар сургуулийн ариун цэврийн өрөөнд 15 минут орчим элэгдэж, өвдөглөн зодсон хэрэг 2023 оны зургадугаар сард гарчээ. 

        Тус багш хэвлэлд "Би бол энэ зодооныг зохион байгуулалттай гэмт хэрэгт үйлдэл гэж бодсон. Зодуулж байхад үйлчлэгч гаднаас хаалга онгойлгосноор ариун цэврийн өрөөнөөс гарсан. Тэгээд ангид ороход хүүхдүүдийн нүдэн дээр дахин зодсон. Гэтэл цагдаагийн газраас хүүхдүүдээс байцаалт авахад ерөөсөө хараагүй, мэдэхгүй гэж хэлсэн байсан. Энэ бол Монголд анх удаа багшийгаа зодож байгаа хэрэг байх. Олон жил сургуульд багшлахад ийм үйл явдал болж байгаагүй" гэж ярьжээ. Хоёр сурагчийг сургуулиас нь хөөсөн бөгөөд тухайн багш Баянгол дүүргийн прокурорт өргөдөл гаргасан ч цагдаагийн газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.