Ё.Отгонбаяр: АН-ын бүлгийн дарга уучлал гуйх ёстой
2014/06/16
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр твиттерээр жиргэж, хүмүүст Газрын хуулийн төслийн талаар буруу ойлголт төрүүлж байна гэсэн юм. Энэ талаар Ё.Отгонбаяр гишүүн байр сууриа илэрхийлэв. Тэрээр газрын асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хууль хяналтын байгууллагаар дарамталж, Үндсэн хуулиар олгосон эрхэнд нь бүдүүлгээр халдаж байгаадаа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат уучлалт гуйх ёстой гэв.
Мөн цааш нь хэлэхдээ "Газрын тухай хуулийн төсөлд газар эзэмших эрхийг үндсэндээ өмчлөх эрх болгон хувиргасан байгаа. Хуулийн зохицуулалтаас үзвэл "Газар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах", "Газар эзэмших гэдэг нь гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах"-ыг хэлнэ. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай хуулийн төслийн 27 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, барьцаалах эрхийг нь нээж өгөхөөр тусгасан байна. Энэ нь захиран зарцуулах эрх үнэн хэрэгтээ нээгдэж байна гэсэн үг. Тийм болохоор ийм асуудал дээр байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй" гэв. Ер нь монгол хүн бүрийн эрх ашгийг хөндөж байгаа асуудлыг одоо шийдвэрлэх гэж яарах хэрэггүй. Уулзсан малчин болгон бэлчээрийг эзэмшүүлж болохгүй гэсэн санал тавьж байгаа. Тиймээс малчдаас асуух ёстой. Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн хуулийн төсөл өргөн барьчихаад энэ талаар байр сууриа илэрхийлсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар айлган дарамталж болохгүй гэж Ё.Отгонбаяр гишүүн хэллээ.
zochin · 2014/06/17
Otgonbayar gishuuniig demjij baina.
сак · 2014/06/17
Энэ хөгшин авгай шиг царайтай юм одоо юу вэ шорондоо орох болоогүй юу ********ан дансаар мөнгө угаасан хэргээр нь УИХ-с хөөгөөчээ харахаас ******хай эмгэн шиг царайтай МАН-ынхан гэхээр бүгд үзлийн царайтай юмсууд байх юм царай шигээ бодолтой арчаагүй юмсууд