Нарны хороололд бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын онош үгүйсгэгдсэн
2023/08/11
2023 оны наймдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын сорьцын шинжилгээний хариу өчигдөр орой 23:15 цагт гарчээ.
ЗӨСҮТ-д хийсэн молекул биологийн шинжилгээгээр /PCR/ үүсгэгчийн өвөрмөц ген тодорхойлогдоогүй тул онош үгүйсгэгдсэн болохыг мэдээллээ.
Тус төвийн дэд захирал Б.Амгаланбаяр "2023 оны наймдугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй дуудлага яаралтай тусламжийн төвд ирсэн. Өвчтөнийг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан юм.
Тухайн иргэн Хэнтий аймгийн Баян-Адарга суманд байхдаа долдугаар сарын 30-ны өдөр тарваганы мах идсэн. Наймдугаар сарын 9-нөөс бөөлжих, халуурах, суулгах, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн байна. Сорьц, шинжилгээний хариуг ЗӨСҮТ найман цагийн дараа гаргахаар ажилласан юм" хэмээн ярилаа.
Улаанбаатарт өнөөдрийн байдлаар тарваган тахлын нэг тохиолдол батлагдаад байгаа юм.
Зочин · 2023/08/11
I basically make about $14,000 to $18,000 a month online. It’s enough to comfortably replace my old jobs income, especially considering I only work about 10-13 hours a week from home. I was amazed how easy it was after I tried it copy below web.
.
.
Detail Are Here—————————————————>>> FB.DailyPay7.Com